Өнгөрсөн 11-р сард ашиглалтад орох ёстой байсан “Дархан-Улаанбаатар” чиглэлийн автозамын засвар, шинэчлэлийн ажил дуусахгүй дуншиж буй. Учир нь тендер шалгарсан БНХАУ-ын зарим компаниудын үйл ажиллагаатай холбоотой гэж албаныхан тайлбарладаг. Дархан чиглэлийн зам хэзээ ашиглалтад орохыг манай сэтгүүлч Н.Өнөрцэцэг Зам тээврийн хөгжлийг сайд Л.Халтараас тодруулахад “Ирэх сард сэтгүүлчдийг авч явж тухайн замын нөхцөл байдлыг сурвалжлуулна, одоогоор ярилцлага өгөх боломжгүй, ирэх 11-р сард замын зорчих хөдөлгөөнийг нээнэ” гэж мэдэгдлээ. Гэхдээ салбарын сайдын өгч байгаа мэдээллээс харахад тус замын ажил бүрэн дуусахгүй, ямартаа ч хөдөлгөөнийг нээх аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна