Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн автозамын ачааллыг харгалзан үзэж тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орны ТЭГШ, СОНДГОЙ-гоор хуваарилан замын хөдөлгөөнд оролцуулах захирамж хэрэгжихээр болсон.
Өнөөдөр буюу наймдугаар сарын сарын 29-ны өдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно. Өөрөөр хэлбэл таны автомашины улсын дугаар 2, 4, 6, 8, 0-ээр төгссөн бол замын хөдөлгөөнд оролцож болно.
Харин сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд нөгөөдөр буюу наймдугаар сарын 30-ны Ням гарагт замын хөдөлгөөнд оролцох боломжтой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна