Энэ сарын 26-ны өдөр буюу лхагва гарагийн өглөө ажил үүргээ гүйцэтгэж байсан замын цагдааг мотоциклтой этгээд мөргөж, гэмтээсэн хэрэг гарсан билээ.
Ослын улмаас ажил үүргээ гүйцэтгэж байсан замын цагдаагийн хөл хугарч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Мотоциклын жолооч замын цагдааг мөргөчихөөд хэргийн газраас зугтсан ч унаж явсан мотоциклоо байрныхаа гаражид нуусан байсныг илрүүлжээ.
Түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 29.1 зүйлд зааснаар Цагдаагийн алба хаагчийг эсэргүүцсэн, Хууль сахиулагчийн биед халдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ. Тус хуулийн заалтаар 5-6 жилийн хорих ял шийтгэдэг байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна