Залуучуудын хөгжлийн сарыг “Нэг залуу-Нэг санаачилга” уриан дор тэмдэглэнэ

Н.Мижидмаа
2020/08/27

Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдрийг “Олон улсын залуучуудын өдөр” болгон тэмдэглэхээр тунхаглагласан.

Монгол Улс энэхүү уриалгыг дэмжиж Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь хэсэгт “Залуучуудын өдөр”-ийг наймдугаар сарын 25-нд тэмдэглэхээр заасан билээ.Тэгвэл өнөөдөр “Залуучуудын өдөр” тохиож байна.

Энэ жилийн хувьд дэлхий дахинд энэ өдрийг “Дэлхийн үйл ажиллагаанд залуучуудын оролцоо” сэдвийн дор орон нутгийн, үндэсний болон дэлхийн түвшинд залуу хүмүүсийн оролцоо, төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, Олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан олон талт үйл ажиллагааг зохион байгуулахаар зорьж буй.

Манай улсын хувьд “Залуучуудын өдөр”-тэй уялдуулан Монгол Улсын Засгийн газраас “Залуучуудын хөгжлийн сар”-ын аяныг “Дэлхийн үйл хэрэгт залуучуудын оролцоо” сэдвийн дор наймдугаар дугаар сарын 25-наас есдүгээр сарын 25-ны өдрүүдэд “Нэг залуу-нэг санаачилга” уриан дор зохион байгуулж байна.

Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газраас дээрх аяны хүрээнд 9 цуврал арга хэмжээг Залуучуудын хөгжлийн төвөөр дамжуулан залуучуудын нийгэмд оруулж буй хувь нэмрийг таниулах, залуучуудын хөгжил, тулгамдаж буй асуудлын шийдэл, боломжийг эрэлхийлж бодит оролцоог дэмжих чиглэлээр дараах ажлуудыг үндэсний хэмжээнд зохион байгуулах юм.

Үүнд:

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажил мэргэжил сурталчлах өдөрлөг

Залуучуудын хөгжлийг дэмжих Салбар зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “ЗАЛУУСАА СОНСОХ ӨДӨР” орон нутгийн залуучуудыг төлөөлж чадах бусдад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлч, манлайлагч залууг “ЗАЛУУЧУУДЫН ЭЛЧ”-ээр тодруулах

Залуу Гэр бүлд чиглэсэн үйл ажиллагаа

Өсвөр үе, залуучуудад чиглэсэн “ЗАЛУУС” тэтгэлэг хөтөлбөр

“ХОРТ ЗУРШИЛГҮЙ ЗАЛУУ” урьдчилан сэргийлэх арга хэмжээ

Залуучуудын сайн дурын үйл ажиллагааг дэмжих арга хэмжээ

“Нэг залуу-Нэг санаачилга” үйл ажиллагаа

“ЭХ ОРОНЧ ЗАЛУУ” “Сэтгүүлчдийн сургалт” зэрэг олон талын, өргөн хүрээний асуудлыг хөндсөн, залуучуудын идэвх, оролцоог дэмжсэн үйл ажиллагааг үндэсний хэмжээнд ЗХТ-өөр дамжуулан хэрэгжүүлнэ. Түүнчлэн “Залуусаа сонсох өдөр” уулзалт хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулж, залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, нийгмийн оролцооны асуудлуудыг хэлэлцэж, залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн үйл ажиллагаанд тусган залуусын оролцоотойгоор хамтран шийдвэрлэх ажлыг зохион байгуулна. Залуучуудын дуу хоолой, байр суурийг сонсох, асуудлыг шийдвэрлэх хэлэлцүүлэгт орон нутгийн залуучууд идэвхтэй, ажил хэрэгчээр оролцох юм.

Мөн иргэд, залуучууд, олон нийт, төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын байгууллагууд Та бүхнийг залуучуудын хөгжил, оролцоог дэмжих энэ сарын аяны арга хэмжээнүүдэд идэвх, санаачлагтай, бүтээлчээр оролцож хамтран ажиллахыг урьж байна.

“Дэлхийн үйл хэрэгт залуучуудын оролцоо


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 11 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 14 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 14 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 15 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 15 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 16 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 16 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 17 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 18 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 18 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 20 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 21 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 21 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 22 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 22 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 22 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ Өчигдөр