Энэ сарын 26-ны өдөр хөдөлгөөн зохицуулж байсан замын цагдааг мотоциклтой иргэн дайрч гэмтээгээд зугтжээ. Ослын улмаас ажил үүргээ гүйцэтгэж байсан замын цагдаагийн хөл хугарч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Мотоциклын жолооч замын цагдааг мөргөчихөөд хэргийн газраас зугтсан ч унаж явсан мотоциклоо байрныхаа гаражид нуусан байсныг илрүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна