Коронавирус тусаад эдгэрсэн хүн дахин халдвар авсан нь батлагдлаа

О.Шүрэнцэцэг
2020/08/26

Хонгкогтод амьдардаг 33 настай эрэгтэй 4.5 сарын дараа дахин коронавирусын халдвар авсан нь урдчилсан судалгаагаар батлагджээ. Анх халдвар авахад нь түүнд шинж тэмдэг илэрсэн бол хоёр дахь удаагаа халдвар авахад шинж тэмдэг илрээгүй гэж Хонгконгийн их сургуулийн баг өчигдөр мэдэгдлээ. Тэрээр анх гурван өдрийн турш ханиалгах, хоолой өвдөх, халуурах, толгой өвдөх шинж тэмдэгтэйгээр ирж гуравдугаар 26-нд шинжилгээ өгөхөд халдвар илэрсэн юм.  Харин энэ удаа Испани, Их Британиар аялаад энэ сарын 15-нд Хонгконгийн нисэх онгоцны буудал дээр ирэхэд дахин халдвар авсан нь тогтоогджээ. Тиймээс дахин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. “Энэ өвчтөний биед үүссэн  эсрэг биет богино хугацаанд халдвараас сэргийлэх чадвартай байсан нь тогтоогдлоо” хэмээн Хонгконгийн их сургуулийн судлаач Келвин Кай Ван ярьжээ. Тэд үүнийг эдгэрээд дахин халдвар авсан “Ковид-19”-ийн анхны өвчтөн хэмээн үзсэн ч бусад судлаачид дахин судлахыг хүссэн байна. Энэ талаар Их Британид төвтэй Шинжлэх ухааны төвийн мэргэжилтэн Хантер “Хонгкогтод дахин халдвар авсан энэ эрэгтэйн вирус генетикийн хувьд өөр байсан учир цочирдох хэрэггүй. Гэхдээ үүнийг баримтжуулах нь чухал” гэжээ.  

Эх сурвалж:CNN


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18