Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр Б.Энхбайгалийг томиллоо

Н.Мижидмаа
2020/08/25

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж, Бямбасүрэнгийн Энхбайгалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, бүсчилсэн хөгжил (хот, бүсчилсэн хөгжил, орон нутаг)-ийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр томиллоо.

Б.Энхбайгаль нь төрийн бодлого, үндэсний аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн бодлогын шинжээч. Төрийн албанд нийт 23 жил, үүнээс төрийн бодлогын чиглэлээр шийдвэр гаргагчдад зориулан бодлогын зөвлөмж боловсруулах үүрэг бүхий мэргэжлийн байгууллага ахлан 14 жил ажилласан.

Доктор, дэд профессор Б.Энхбайгаль нь эдийн засгийн бодлого, нийгэм-эдийн засгийн хөгжил, аюулгүй байдал, төрийн бодлогын чиглэлүүдээр 20 гаруй жил ажиллаж мэргэшсэн, олон улсын түвшний олон төсөл, хөтөлбөрт хөгжил, эдийн засгийн асуудлаар зөвлөх, бодлогын шинжээч, багийн удирдагч, судлаачаар ажиллаж байсан.

Нийт 250 орчим бүтээлтэй. Англи, Түрэг, Франц хэлтэй.

Боловсрол, Эрдмийн зэрэг, цол:

Дэд профессор, Удирдахуйн ухааны доктор, Боловсролын тэргүүний ажилтан

  • 2006 онд дэд профессор цол хүртсэн.
  • 2000-2003 онд Удирдлагын академид Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох нь сэдвээр төрийн захиргааны чиглэлээр Удирдахуйн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан.
  • 1999-2000 онд Удирдлагын академид Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
  • 1993-1997 онуудад Турк улсын Анадолу их сургуулийн Эдийн засаг, захиргааны шинжлэх ухааны факультетийг менежмент, бизнесийн удирдлагын мэргэжлээр төгссөн.
  • 2008 онд БНСУ, Орон нутгийн удирдах ажилтны хөгжлийн Институтийн “БНСУ-ын төрийн алба, нутгийн удирдлагын албан хаагч бэлтгэх туршлага, менежмент” хөтөлбөр.
  • 2012 онд Дармштатын их сургуулийн ХБНГУ, Австри улсын Кластерын хөгжил, бүсийн эдийн засгийн стратегийн бодлогын туршлага судлах хөтөлбөр.
  • 2017 онд ХБНГУ дахь Олон улсын аюулгүй байдал судлалын Жорж Маршал төвийн дээд түвшний удирдах ажилтнуудад зориулсан Дэлхий дахин, бүс нутгийн аюулгүй байдлын хөтөлбөр.
  • 2018 онд Франц улсын ГХЯ, БХЯ-ны Ази, Ойрхи дорнодын бүс нутгийн олон улс, бүс нутгийн аюулгүй байдлын олон улсын удирдах ажилтнуудын СИАМО хөтөлбөр
  • 2004-2005  Төв Европын их сургууль, АНУ-ын Иелийн их сургуулийн профессоруудын бодлого судлал, бодлогын шинжилгээний хөтөлбөрүүд.
  • 2015 Азийн бүтээмжийн байгууллага, Дэлхийн банкны хамтарсан Төрийн байгууллагын ажил хэргийн төгөлдөршил, чанарын удирдлагын олон улсын хөтөлбөр.

Ажлын туршлага:

  • 2017-2019 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал
  • 2018 оноос Азийн хөгжлийн банкны Төв азийн бүс нутгийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны (CAREC) хөтөлбөрийн судалгааны байгууллагуудын Зөвлөхүүдийн зөвлөлийн гишүүн
  • 2015-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны бодлогын зөвлөлийн гишүүн
  • 2015-2016 онд БСШУЯ-ны Дээд боловсролын зөвлөлийн гишүүн
  • 2015-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн гишүүн
  • 2014-2015 онд Улсын Их Хурлын Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого (2040 он хүртэлх)-ыг боловсруулах ажлын хэсгийн ахлагч
  • 2013 онд Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг орон нутгийн иргэдийн оролцоотойгоор тодорхойлох зөвлөлгөөний зөвлөх
  • 2013-2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал, Шинжлэх ухааны академийн Захирлуудын зөвлөлийн гишүүн;
  • 2010 онд Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл тодорхойлох эрдэмтдийн зөвлөлийн гишүүн
  • 2008-2011 Удирдлагын академийн Удирдахуйн ухааны хүрээлэнгийн ахлах судлаач, захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга
  • 2006-2009 Үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх дэд хөтөлбөрийг боловсруулах багийн гишүүн
  • 2003-2010 Монгол Улсын Удирдахуйн ухаан, төрийн удирдлагаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга
  • 2003-2008 Удирдлагын академийн Удирдахуйн ухааны тэнхимийн эрхлэгч
  • 2000-2003 Удирдлагын академийн Удирдахуйн ухааны тэнхимд багш
  • 1998-2000 онд Улаанбаатар-Эрдэм дээд сургуульд багш

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 12 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 13 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 14 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 14 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 16 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 16 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 17 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 17 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 17 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 19 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 19 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 2026/07/28