Усайн Болт төрсөн өдрөөрөө коронавирусын халдвар авчээ

О.Шүрэнцэцэг
2020/08/25

Дэлхийн хамгийн хурдан хүн Усайн Болт 34 насныхаа төрсөн өдрийн үдэшлэгний дараа коронавирусын халдвар авч, өөрийгөө тусгаарласнаа зарлалаа. Энэ үдэшлэгт Английн хөлбөмбөгчин Рахим Стерлингээс эхлээд спортын олон од оролцсон байна. “Би “Ковид-19”-инй халдвар авснаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан зарлаж байна. Баасан гаригт болсон төрсөн өдрийн үдэшлэгний дараа бямба гаригт шинжилгээ өгтөл хариу нь эерэг гарлаа.Тиймээс надтай хамт байсан найзууд маань аюулгүй байдлаа хангаж өөрсдийгөө  тусгаарлаарай”  хэмээн твиттерээр дамжуулан мэдэгджээ. Үдэшлэгний бичлэгийг үзэхэд оролцсон хүмүүс бүгд маскгүй, хүн хоорондын зай баримтлахгүйгээр бүжиглэж байсан байна. Олимпийн найман удаагийн аварга Усайн Болт 9.58 секундээр 100 метрийн гүйлт, 19.19 секундээр 200 метрийн гүйлтийн рекордыг эзэмшдэг. Өнөөдрийн байдлаар Жамайка улсад 1413 хүн халдвар авч, 16 хүн нас бараад байна. Сүүлийн өдрүүдэд нийслэл Кингстонд халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд сүүлийн 14 хоногт 410 хүн халдвар авчээ.

Эх сурвалж: polit.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18