Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас Хөвсгөл нуурын эрэг орчимд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд хяналт, шалгалт хийжээ.
Шалгалтаар Хатгал тосгон буюу Хөвсгөл нуурын баруун эрэгт үйл ажиллагаа явуулдаг “Далай ээж – 1”, “Далай ээж – 2” зочид буудлууд нь бохир усаа насосоор татан, урсгаж, нуурыг бохирдуулж байгаа нь илэрсэн талаар Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа цахим хуудастаа мэдээлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна