Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тод Каннам" арьс гоо заслын эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр гоо сайхны хагалгаанд орсон эмэгтэй нас барсан хэрэг гарсан. 29 настай эмэгтэй гоо сайхны өөх соруулах хагалгаанд орж байгаад зүрх нь зогсож улмаар яаралтай түргэн тусламжаар Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байгаад 2019 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр нас барсан юм. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэстшалгаж байгаа бөгөөд тус гоо сайхны мэс засал хийсэн эмнэлэгт шалгалт явуулж байгаа юм. Шүүх хурал зургаан удаа хойшилсны эцэст өнөөдөр /2020.08.25/ Хан-Уул дүүргийн шүүхэд болж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна