Сэтгүүлчийг хөнөөсөн этгээдэд 50 жил хорих ял оноожээ

О.Шүрэнцэцэг
2020/08/24

Мексикийн шүүхээс наймдугаар сарын 22-нл сэтгүүлч Мирослава Бричийн амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байсан Эль Ларри хочтой Хуан Карлос Моренод 50 жил хорих ял оноосон тухай “Deutsche welle” мэдээлсэн байна. Гэмт этгээд нь сэтгүүлчийг удаан хугацааны турш айлган сүрдүүлж байгаад санаатайгаар амийг нь хөнөөсөн гэж шүүхээс үзсэн байна.

 Хуан Карлос Мореног нь Мексиктээ томоохонд тооцогддог хар тамхины нэгэн мафийн толгойлогч гэж үздэг. Прокурорын газраас түүнд 70 жил хорих ял оноохыг шаардсан ч шүүх ийнхүү “энэрэнгүй зан” гаргасан бололтой.

 Мирослава Брич нь хар тамхины хууль бус наймаа болон орон нутгийн удирдлагууд хар тамхины мафитай сүлбэлдэн асар их авлига авч байгааг илчилсэн материал бичдэг, энэ асуудалд эрх баригчид нухацтай хандахыг шаарддаг сэтгүүлч байжээ. Түүнийг 2017 оны гуравдугаар сард төрөлх Чиуауа хотод, гэрийнхээ гадаа машинд сууж байхад нь найман удаа буудаж алсан байдаг. Гэмт этгээдийг дайрах үеэр машинд хүүхэд нь сууж явсан ч золоор суманд өртөөгүй аж. Гэмт хэргийн газар Хуан Карлос нь “Дэндүү чанга ярьсных нь төлөө” гэсэн зурвас үлдээгээд явсан байжээ.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18