Герман Засгийн газар АНУ-ыг НҮБ-ийн шүүхэд өгнө

О.Шүрэнцэцэг
2020/08/20

АНУ-ын зүгээс Оросын шатдаг хийг Европ руу дамжуулах “Умардын урсгал-2” хоолойг барьж дуусгахын эсрэг авч байгаа хориг арга хэмжээг ХБНГУ-ын удирдлага НҮБ-ын түвшинд авч хэлэлцэхээр төлөвлөөд байгаа тухай Бундестагийн Эрчим хүчний хорооны тэргүүн Клаус Эрнст мэдэгдсэн байна.

АНУ нь энэхүү хий дамжуулах хоолой баригдаж, түүгээр Оросын шатдаг хий Европ руу орж ирвэл Герман болон Европын холбоо нь Оросын эрчим хүчний эх үүсвэрээс хэт хамааралтай болж, яваандаа эзлэгдэх аюултай гэж айлгаад, эрх чөлөөгөө хадгалж үлдэхийн тулд Герман улс болон Европын холбоо нь АНУ-ын шингэрүүлсэн шатдаг хийг далайн цаанаас тээвэрлэн авч хэрэглэхийг тулган хүлээлгэж байгаа юм. Гэвч Герман, Австри, Нидерланд гэсэн улсууд нь АНУ-аас авч байгаа шингэрүүлсэн шатдаг хий нь далайн цаана шингэрүүлэх, тусгай усан онгоцоор тээвэрлэх, Европт авчирсны дараа ахин хий хэлбэрт оруулах зэргээр маш олон ажиллагаа шаарддаг, хол зам тээвэрлэсэн хөлс орсны улмаас хэт өндөр үнэтэй байна гэж үзээд Оросоос байгалийн шатдаг хийг шууд авахыг дээрд үзэж байна.

Ийм нөхцөлд АНУ нь “Умардын урсгал-2” оролцогч Европын компаниудыг АНУ-ын хуулиар шийтгэж, асар их хэмжээний торгууль ногдуулна гэж сүрдүүлж эхэлсэн. Мөн Оросоос шатдаг хий худалдан авснаар Москвагийн авторитар дэглэмийг санхүүжүүлж байна гэж шүүмжилж байгаа. Гэвч Германы удирдлага Украйны хэрэг явдал, Крымийн асуудал, Беларусийн эсэргүүцлийн жагсаал гэх мэт маш олон зүйлээр Москватай санал зөрөлдөг хэдий ч шатдаг хийг нь худалдан авах төслөөс татгалзахгүй байгаа төдийгүй Вашингтоны явуулж байгаа бодлогыг эрс шүүмжилсэн хэвээр байна. Жишээлбэл, дээр нэр дурдагдсан Клаус Эрнст нь “Улсын тусгаар тогтнолд өөрийн улсад баталсан хуулийн дагуу хориг арга хэмжээ авахаар сүрдүүлнэ гэдэг нь олон улсын эрх зүйг бүдүүлгээр зөрчиж байгаа хэрэг. Учир нь, эдгээр хориг арга хэмжээ нь АНУ-ын нутаг дэвсгэрт огт хамааралгүй. Энэ бол Европын холбоонд хамаатай. Бид энэ асуудлыг НҮБ-ын түвшинд авч хэлэлцэх талаар ярилаж байна. Дараа нь холбогдох шүүхүүдэд хандаж магадгүй” гэжээ. Бундестагаас Герман улс болон хараат бус Европыг хаанаас ямар үнээр ямар эрчим хүчний эх үүсвэр худалдан авахыг тулган хүлээлгэх, зааж сүрдүүлэх эрүүл саруул ямар ч харилцаанд нийцэхгүй гэж мэдэгджээ.

Энэ зуур “Умардын урсгал-2” хий дамжуулах хоолойг барьж дуусгах ёстой оросын хоолой угсрагч усан онгоцнуудыг ОХУ-ын Тэнгисийн цэргийн хүчний байлдааны усан онгоцнууд очих газарт нь хүртэл хамгаалж явсан тухай Оросын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн орлогч Михаил Попов “РИА Новости” агентлагт мэдэгджээ. Тэрээр энэ талаар ярихдаа ”тэд байсан тулдаа л гадаадын тэнгисийн цэргийн флотын усан онгоцнуудын зүгээс найрсаг бус үйлдэл гаргахаас зайлсхийж чадсан” гэжээ. Оросын Академик "Академике Черском", "Остап Шеремет", "Иван Осипенко" гэсэн тусгай зориулалтын усан онгоцнуудыг Оросын Находка боомтоос гарч тойруу замаар Африкийг тойрон Калининград хүртэл гурван сарын турш аялах явцад тэднийг Оросын байлдааны усан онгоцнууд хамгаалж явсан юм байна. Одоо хоолой угсралтад оролцох усан онгоцнууд Германы Мукран боомтод ажлаа эхлүүлэхээр түр зогсоод байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18