Норвегийн баялгийн сан хагас жилийн дотор 21 тэрбум долларын алдагдал хүлээжээ

О.Шүрэнцэцэг
2020/08/20

Дэлхийд хамгийн томд тооцогддог 1,2 их наядт долларын хөрөнгөтэй Норвегийн баялгийн сан болох “Norges Bank Investment Management” нь зургаан сарын дотор 21 тэрбум долларын алдагдал хүлээсэн тухай “Bloomberg” мэдээлсэн байна. Энэ бол нийт хөрөнгийнхөө 3,4 хувийг алдсан гэсэн үг юм байна.

“Norges Bank Investment Management”-ийн эзэмшдэг нийт активуудын 70 хувь нь дэлхийн томоохон компанийн хувьцаа байдаг бөгөөд корона вирусийн цар тахлын улмаас газрын тос олборлогч компаниудын хувьцаанууд 30 гаруй хувиар, санхүүгийн компаниудынх 20 хувиар унахтай зэрэгцээд тус сангийн мэдэлд байдаг үл хөдлөх хөрөнгийн үнэ бас унасан тул ийм алдагдал хүлээсэн аж.

Цар тахлын өмнөх жил буюу 2019 онд Норвегийн баялгийн сан нь 180 тэрбум долларын орлоготой ажиллаж байжээ. Норвегийн ард түмний өмч болох “Norges Bank Investment Management”-д иргэн бүр нь ойролцоогоор 190 мянган доллар ногддог.

“Norges Bank Investment Management“ нь дэлхий даяар 9000 гаруй компанийн хувьцааг эзэмшдэг нь дэлхий хөрөнгийн биржүүд дээрх хувьцааны 1,5 хувь болдог юм байна. Тухайлбал, Норвегийн баялгийн сан нь “Microsoft”, “Apple”, “Amazon”, “Alphabet” зэрэг компаниудын хувьцааг эзэмшдэг.

Ойрын үед Норвегийн засгийн газраас гаргасан корона вирусийн цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөөг санхүүжүүлэхийн тулд тус сан нь 19 тэрбум долларын хувьцаа, үнэт цаасыг борлуулахаар төлөвлөөд байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18