​Америкийн Ардчилсан намын серверийг эвдэх тушаалыг Путин өгсөн гэжээ

О.Шүрэнцэцэг
2020/08/20

АНУ-ын Сенатын Тагнуулын асуудал хариуцсан хороо 2016 оны Ерөнхийлөгчийн сонгууль дах Оросын оролцоо гэгчийн талаар хийсэн мөрдлөгийн сүүлчийн, тав дах хэсгийг олон нийтэд танилцуулжээ. Тус илтгэлд 2016 онд Америкийн Ардчилсан намын серверийг эвдэн нэвтрэх тушаалыг Владимир Путин биечлэн өгсөн гэж мэдэгдсэн байна. Улмаар ОХУ –ын Засгийн газар нь хамгийн багадаа 2014-2017 оны хооронд АНУ-ын сонгуулийн дэд бүтцийн эсрэг чиглэсэн өргөн хүрээтэй үйл ажиллагааг явуулж байсан гэжээ. Гэхдээ тухайн үеийн нэр дэвшигч Дональд Трамп ба түүний сонгуулийн штабыг Оросын Засгийн газартай хуйвалдсан гэх ямар нэг нотолгоо илрүүлээгүй гэдгийг тус хорооны тэргүүн Марк Рубио онцолжээ. ОХУ нь Америкийн Ерөнхийлөгчийн болон бусад сонгуульд нөлөөлөх ямар нэг оролдлого хийж байгаагүй гэж мэдэгддэг бөгөөд Америкийн Конгрессын энэ мэт сүр дуулиантай мөрдлөг, мэдэгдлийг дотоодын улс төрийн тэмцэлтэй холбон тайлбарласаар ирсэн.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18