Япон АНУ нь пуужингийн довтолгооноос хамгаалах хиймэл дагуулын сүлжээ байгуулна

О.Шүрэнцэцэг
2020/08/20

АНУ, Япон хоёр 2025 он гэхэд хэт авианы гэх мэт хамгийн сүүлийн үеийн баллистик пуужингийн хөөргөлтийг илрүүлж, замыг хянах нам тойрог замын бага оврын хиймэл дагуулын сүлжээ байгуулах гэж байгаа тухай Японы “Nikkei” сонин мэдээлсэн байна. Энэ төслийг хэрэгжүүлэхэд 9 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөсөн юм байна. Улмаар АНУ нь 300-1000 мянган км-ийн тойрог замд мянга гаруй ажиглалтын жижиг хиймэл дагуулах хөөргөх аж. Эдгээр хиймэл дагуулын 200-г нь пуужин илрүүлэх хэт улаан туяаны мэдрэгчээр тоноглоно. Туршилтын журмаар эхний 30 хиймэл дагуулыг 2022 онд хөөргөх юм байна. Энэ төсөлд Япон нь мэдрэгч боловсруулах, тоног төхөөрөмжийн овор хэмжээг багасгах технологиор оролцохоос гадна тодорхой хэмжээгээр санхүүжүүлнэ. Одоо Японд баллистик пуужингийн хөөргөлтийн талаар эрт мэдээлдэг Америкийн сүлжээ нь 36 мянган км-ийн өндөр орбит дээр байрладаг, газар дээр радарын үйл ажиллагаанаас ихээхэн хамаардаг тул нислэгийн замаар өөрчилдөг болон хэт авианы пуужинг илрүүлэхэд үр дүн багатай гэж тооцох болжээ. Харин шинээр байгуулах хиймэл дагуулын сүлжээ нь пуужингийн довтолгооноос хамгаалах системийг илүү боловсронгуй болгож, АНУ ба Японы энэ чиглэлд тагнуулын мэдээ идэвхтэй солилцох боломжоор хангах юм байна. БНХАУ, ОХУ ба БНАСАУ гэсэн улсууд нь цөмийн зэвсэг тээх чадвартай пуужингийн технологио маш эрчимтэй сайжруулан шинэчилж байгаагаас үүдэн Япон ба АНУ ийм сүлжээ байгуулахаар шийдсэн гэж байна. БНХАУ гэхэд л Японд цохилт өгөх боломжтой дундын зайн тусгал бүхий 2000 пуужинтай.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18