Нутгийн иргэн: Жилийн дөрвөн улирал мод зөөж, Сөгнөгөрийн ам модгүй боллоо

О.Шүрэнцэцэг
2020/08/19

Ойн цэвэрлэгээ нэрээр ой модыг хядаж байгаа талаарх нутгийн иргэдийн мэдээллийн мөрөөр Зариг.мн сайтын сурвалжлагч Н.Өнөрцэцэг, Э.Сугарсүрэн нар нутгийн иргэдийн хамт Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөрийн аманд 2020 оны наймдугаар сарын 19-нд ажиллав. 

Сөгнөгөрийн ам нь 40 гаруй булагтай салаагаас бүрдэх бөгөөд манай сурвалжлах баг дөнгөж нэг салаагаар нь морьтой явж мэдээлэл цуглуулж амжив. Өнөөдрийн байдлаар тус амнаас гурван компани мод бэлтгэдэг бөгөөд тэд тусгай тоноглосон “Зил-31” автомашинаар өдөрт 7-8 автомашин мод зөөж тухайн ойр орчмын замыг автомашин явах боломжгүйгээр сүйтгэжээ. Малчид тус амруу орж хадлан, тэжээлээ базааж чадахгүй болоод удаж байна.  Эргэн тойрон ой мод, хоржигнон урсах голын чимээ, дөрөө шүргэсэн олон төрлийн өвс ургамал гээд дуунд мөнхөрсөн “Сөгнөгөрийн гол” -ыг дагаж таван цаг гаруй мориор явав. Морь явахын аргагүй хөндлөн унасан мод байгаагаас харахад ойн цэвэрлэгдээгүй, энд тэндгүй давирхай нь гоожсон хойтон хожуулыг харахад ой сүйдсэнийг хэн ч хараад ойлгохоор байна. Бидний очсон Сөгнөгөрийн амны нэгэн салаанд 100 гаруй залуу нойтон модыг тайрсан нь толгойгоо их биетэйгээ тасдуулсан хожуул нь гэрчилнэ. Шатсан мод, толгойгоо тасдуулсан хожуул, өгөрсөн мод гээд дайн болсон мэт ундуй сундуй байдал биднийг угтсан юм. Хан хэнтий нуруу, Асралт хайрхан, Сөгнөгөрийн ам гээд айлсан байх эдгээр хангайгаас өдөр шөнөгүй зил-31 автомашинаар дэвш дүүрэн мод зөөж байна. Тэд ой цэвэрлэх нэрээр ойг сүйтгэж байгааг Цагдаагийн ерөнхий газар, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Сум орон нутгийн удирдлагууд анхааралдаа авч шалгах зайлшгүй шаардлагатай байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 10 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 12 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 13 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 15 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 15 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 17 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22