Баримт: Сөгнөгөрийн ам сүйрэлд хүрчээ

О.Шүрэнцэцэг
2020/08/19

Ойн цэвэрлэгээ нэрээр ой модыг хядаж байгаа талаарх нутгийн иргэдийн мэдээллийн мөрөөр Зариг.мн сайтын сурвалжлагч Н.Өнөрцэцэг, Э.Сугарсүрэн нар нутгийн иргэдийн хамт Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөрийн аманд 2020 оны наймдугаар сарын 19-нд ажиллав. 

Сөгнөгөрийн ам нь 40 гаруй булагтай салаагаас бүрдэх бөгөөд манай сурвалжлах баг дөнгөж нэг салаагаар нь морьтой явж мэдээлэл цуглуулж амжив. Өнөөдрийн байдлаар тус амнаас гурван компани мод бэлтгэдэг бөгөөд тэд тусгай тоноглосон “Зил-31” автомашинаар өдөрт 7-8 автомашин мод зөөж тухайн ойр орчмын замыг автомашин явах боломжгүйгээр сүйтгэжээ. Малчид тус амруу орж хадлан, тэжээлээ базааж чадахгүй болоод удаж байна.
Эргэн тойрон ой мод, хоржигнон урсах голын чимээ, дөрөө шүргэсэн олон төрлийн өвс ургамал гээд дуунд мөнхөрсөн “Сөгнөгөрийн гол” -ыг дагаж таван цаг гаруй мориор явав. Морь явахын аргагүй хөндлөн унасан мод байгаагаас харахад ойн цэвэрлэгдээгүй, энд тэндгүй давирхай нь гоожсон хойтон хожуулыг харахад ой сүйдсэнийг хэн ч хараад ойлгохоор байна. Бидний очсон Сөгнөгөрийн амны нэгэн салаанд 100 гаруй залуу нойтон модыг тайрсан нь толгойгоо их биетэйгээ тасдуулсан хожуул нь гэрчилнэ. Шатсан мод, толгойгоо тасдуулсан хожуул, өгөрсөн мод гээд дайн болсон мэт ундуй сундуй байдал биднийг угтсан юм. Хан хэнтий нуруу, Асралт хайрхан, Сөгнөгөрийн ам гээд айлсан байх эдгээр хангайгаас өдөр шөнөгүй зил-31 автомашинаар дэвш дүүрэн мод зөөж байна. Тэд ой цэвэрлэх нэрээр ойг сүйтгэж байгааг Цагдаагийн ерөнхий газар, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Сум орон нутгийн удирдлагууд анхааралдаа авч шалгах зайлшгүй шаардлагатай байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 13 цагийн өмнө
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт 15 цагийн өмнө
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ 16 цагийн өмнө
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 18 цагийн өмнө
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна Өчигдөр
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ Өчигдөр
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ Өчигдөр
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2026/07/31
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026/07/31
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2026/07/31
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 2026/07/31
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 2026/07/31
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 2026/07/31
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 2026/07/31
Ирэх сард болох барилдаанууд 2026/07/31
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 2026/07/31