Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжлээ

О.Шүрэнцэцэг
2020/08/19

лсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.08.19) хуралдаан 10 цаг 10 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

уралдаанаар эхлээд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулав.

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг нийгмийн томоохон зөвшилцөл, ойлголцлын хүрээнд баталсан нь чухал алхам болсон боловч бодит үр дүн, улс орны хөгжил, ард иргэдийн амьдралд нийцэхүйц эргэлт, өөрчлөлтийг дагалдах хуулиудаар хийх нь нэн тодорхой юм.

Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг санаачлан боловсруулж зохих журмын дагуу Улсын Их Хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд төслөөс дэмжигдэн батлагдсан нэг заалт нь Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт орсон “хууль санаачлах ...эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэсэн энэхүү нэмэлт, өөрчлөлт юм. Үүнийг Үндсэн хуульд оруулах болсон гол үзэл баримтлал нь эрүүгийн болон иргэний хууль, төсөв, татварын хууль зэрэг мэргэжлийн яамны боловсруулбал зохих хууль, тогтоомжийг Улсын Их Хурлын гишүүн, мөн түүнчлэн Ерөнхийлөгч санаачилдаг байдлыг болиулах, Үндсэн хуулийн дараа эрэмбэлэгдэх ач холбогдол бүхий хуулиудыг мэргэжлийн өндөр түвшинд хийдэл, зөрчилгүйгээр боловсруулан баталж, сайжруулдаг байх, хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг дэлхийн улс орнуудын жишиг, өөрийн орны онцлог нөхцөлд нийцүүлэн хуулиар зөв тогтоох зэрэгт чиглэсэн болно. Гэтэл Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна” хэмээсэн нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд огт нийцэхгүй, Ерөнхийлөгчийг сонгох зарчим, журмыг өөрчлөөгүй тохиолдолд хэрэгжих ямар ч бололцоогүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нийт ард түмнээс сонгогдсон, төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэгчийн хувьд улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар хууль, тогтоомжийн төсөл санаачлахыг хязгаарласан зохицуулалт болсон гэжээ. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт хэсэгчлэн хориг тавьж байгаа гэлээ.

    Хуралдаанд оролцсон гишүүд хоригийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа.  Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээн авахыг хуралдаанд оролцсон 13 гишүүний 8 нь 61.5 хувийн саналаар дэмжлээ. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

, хөл хорионоос үүдэлтэй эдийн засаг, төсөв санхүүгийн хүндрэл үргэлжилж байгаа хэдий ч Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих мөчлөг сөрсөн бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнд шинээр байгуулагдсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтийг тусган төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэв.  Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжийг үргэлжлүүлэн дэмжих; иргэдийн эрүүл мэндийг хамгаалах корона вирусийн халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай санхүүжилтийг тэргүүн эгнээнд шийдвэрлэх; экспортын гарцыг нэмэгдүүлэх; иргэд, бизнес эрхлэгчдэд үзүүлэх төрийн үйлчилгээ, бүх төрлийн тусгай зөвшөөрлийн олголтыг цахим болгох замаар төрийн үйл ажиллагааг хүнд сурталгүй, шуурхай болгох; улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлтэй нь уялдуулан санхүүжүүлэх гэсэн үндсэн таван зарчмыг баримталсан байна. Үүний зэрэгцээ төсвийн тэвчиж болохуйц зардлыг бууруулж, төрийн үйлчилгээний үр ашгийг сайжруулан төсөв хэмнэхийн зэрэгцээ эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг шат дараалалтай авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хэмээн Я.Содбаатар сайд танилцуулсан. Дээр дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нэгдсэн төсвийн нийт орлого 10.7 их наяд төгрөг, нийт зарлага 14.6 их наяд төгрөг, төсвийн нийт алдагдал 3.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэх юм.

    Төслийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийхдээ Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд буюу Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Шадар сайд, СЕХ, ТАЗ, УИХ-ын Тамгын газрын төсвийн хүрээнд хэлэлцэх ёстойг Л.Энх-Амгалан дарга танилцуулсан.

    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар асуулт асууж, Шадар сайдаас хариулт авав. Ингээд тус Байнгын хороо Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

2019 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, аудитын дүгнэлтийг сонсож, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

    Дараа нь “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх илтгэлийг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа.

    Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 10.9 их наяд төгрөг, төсвийн зарлага 11.7 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 756.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь ДНБ-ий 2.0 хувьтай тэнцсэн байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харъяалагдах Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Шадар сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга, Сонгуулийн ерөнхий хорооны дарга болон Үндэсний аюулгүй байдлыг зөвлөлийн нарийн бичгийн даргын нийт 150 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргажээ. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хорооны харъяа төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 548.6 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, урсгал зардалд 294.9 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 253.6 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Нийт зарлага болон цэвэр зээлийн дүнгийн 54.4 хувь буюу 298.7 тэрбум төгрөгийг Ерөнхий сайд, 25.7 хувь буюу 141 тэрбум төгрөгийг Шадар сайд, 10 хувь буюу 55.6 тэрбум төгрөгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 7.1 хувь буюу 39.2 тэрбум төгрөгийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2.7 хувь буюу 14.6 тэрбум төгрөгийг бусад төсвийн ерөнхийлөн захирагчдын багцын зарлага эзэлжээ. Улсын төсвөөс 539.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 9.1 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн гэв.

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч О.Тэнгис танилцуулав.

    Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөлийн дарга тус тус зөрчилгүй гэж дүгнэгдсэн бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга хязгаарлалттай, Үндсэн хуулийн цэцийн дарга зөрчилгүй гэж дүгнэгдсэн байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд харъяа 3 төсвийн байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс аудитад бүрэн хамрагдаж, зөрчилгүй санал дүгнэлт өгчээ. Аудитаар нийт 77.5 сая төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 2.3 сая төгрөгийн алдааг залруулж, 75.2 сая төгрөгийн алдаа зөрчилд 12 зөвлөмж өгсөн байна. Улсын Их Хурлын даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар зөрчилгүй санал дүгнэлт өгчээ. Аудитаар нийт 5 сая төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 2 зөвлөмж өгсөн байна. Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд харъяа 8 төсвийн байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгж 7, Засгийн газрын тусгай сан 1, төсөл хөтөлбөрийн нэгж 2, нийт 18 санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 7 санхүүгийн тайланг түүвэрт хамруулж, 10 байгууллагын санхүүгийн тайланд зөрчилгүй, 1 байгууллагын санхүүгийн тайланд хязгаарлалттай хэмээн дүгнэлт гарчээ. Аудитаар нийт 591 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 574 тэрбум төгрөгийн алдааг залруулж, 11.9 тэрбум төгрөгийн зөрчилд 11 төлбөрийн акт тогтоож, 3.3 тэрбум төгрөгийн зөрчилд 25 албан шаардлага, 2.3 тэрбум төгрөгийн алдаа зөрчилд 81 зөвлөмж өгсөн байна. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний 96 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 9-д нь итгэл үзүүлж, 9 санхүүгийн тайланг түүвэрт хамруулж, 78 байгууллага аудитад хамрагджээ. Аудитаар 75 санхүүгийн тайланд зөрчилгүй, 3  санхүүгийн тайланд хязгаарлалттай санал дүгнэлт өгсөн гэв. Аудитаар нийт 18.2 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 15.7 тэрбум төгрөгийн 62 алдааг залруулж, 107 сая төгрөгийн зөрчилд 31 төлбөрийн акт тогтоож, 1.4 тэрбум төгрөгийн зөрчилд 43 албан шаардлага, 976.6 сая төгрөгийн алдаа зөрчилд 145 зөвлөмж өгсөн байна.

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарын эрхлэх асуудлын хүрээний 19 төсвийн байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 8 санхүүгийн тайланг түүвэрт хамруулж, 8 байгууллагад зөрчилгүй санал дүгнэлт өгсөн гэв. Аудитаар нийт 462 сая төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 60.4 сая төгрөгийн 5 алдааг залруулж, 0.8 сая төгрөгийн зөрчилд акт тогтоож, 0.5 сая төгрөгийн зөрчилд албан шаардлага, 400 сая төгрөгийн алдаа зөрчилд 18 зөвлөмж өгсөн байна.

    Сонгуулийн ерөнхий хорооны даргын 2019 оны санхүүгийн тайланд зөрчилгүй санал дүгнэлт өгсөн бөгөөд аудитаар нийт 37 сая төгрөгийн алдаа илэрснээс 1.2 сая төгрөгийн алдааг залруулж, 36.5 сая төгрөгийн алдаа зөрчлийг давтан гаргахгүй байх 4 зөвлөмж өгсөн байна. Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны санхүүгийн тайланд мөн зөрчилгүй санал дүгнэлт өгсөн бөгөөд аудитаар 25 сая төгрөгийн алдаа илэрснээс 3.7 сая төгрөгийн алдаа зөрчилд акт тогтоож, 12 сая төгрөгийн зөрчилд албан шаардлага, 3 зөвлөмж өгсөн байна. Үндэсний аюулгүй байдлыг зөвлөлийн нарийн бичгийн даргын 2 төсвийн байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 1 тайлан түүвэрт хамрагдаж, хязгаарлалттай дүгнэлт өгсөн байна. Аудитаар нийт 470.4 сая төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээс 26.4 сая төгрөгийн алдааг залруулж, 235 сая төгрөгийн зөрчилд албан шаардлага, 208 сая төгрөгийн алдаа зөрчилд 4 зөвлөмж өгсөн байна. Үндсэн хуулийн цэцийн даргын 2019 оны санхүүгийн тайланд мөн зөрчилгүй санал дүгнэлт өгсөн бөгөөд аудитаар 176.5 сая төгрөгийн алдаа зөрчил илрүүлснээр 134 сая төгрөгийн алдааг залруулж, 17.4 сая төгрөгийн алдаа зөрчилд төлбөрийн акт тогтоож, 9.5  сая төгрөгийн зөрчилд албан шаардлага, 3 зөвлөмж өгсөн байна.

    Шадар сайдын танилцуулга болон аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Тогтохсүрэн, Ж.Батсуурь нар асуулт асууж, хариулт авсан. Ийнхүү Байнгын хороо “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал дүгнэлтээ санал дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд  хүргүүлэхээр боллоо.

Хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэн, анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан юм. Тус хуулийн төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын даргын 2020 оны 03 дугаар захирамжаар шинэчлэн байгуулсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Г.Ганболд, Б.Энхбаяр, Т.Энхтүвшин нар ажиллаж байгаа юм. Ажлын хэсэг хуулийн төслийн үзэл баримтлалыг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс гарсан санал, 2020 оны 05 дугаар сарын 8, 14 болон 08 дугаар сарын 12-ны өдрийн хэлэлцүүлгээс гарсан саналууд, энэ сарын 17-ныг хүртэл иргэд, байгууллагаас ирүүлсэн саналыг харгалзан зарчмын зөрүүтэй 56 санал, хуулийн нэр томъёо, үг хэллэг, дугаарлалтыг жигдлэх, 4 багц найруулгын саналыг бэлтгэн Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт оруулж байгааг Ж.Сүхбаатар гишүүн танилцуулсан.

    Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа бөгөөд Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулахдаа төслийг зүйл бүрээр хэлэлцэхээр хуульчилсан. Энэ дагуу  хуулийн төслийн зүйл бүрээр, Ажлын хэсэг болон хуралдаанд оролцсон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Барилгын Үндэсний Ассоциациас Үндсэн хуулийн цэцэд хандлаа 11 цагийн өмнө
Б.Батцэцэг: А.Төмөр сайдтай холбогдоход золгүй явдал болсон гэж хэлсэн 11 цагийн өмнө
Ц.Туваан: Хамтарсан засгийн газрын эхлүүлсэн төслүүд цаашид хэрэгжээд яваасай 11 цагийн өмнө
Р.Эрдэнэбүрэн: Хамтарсан засгийн газар богино хугацаанд их зүйл хийсэн 11 цагийн өмнө
Бүртгэлгүй ломбардууд 4.5 хувиас илүү хүү тооцож иргэдийг хохироож байна 12 цагийн өмнө
Нийслэлд 13 байршилд газрын дуудлага худалдааг цахимаар явуулна 12 цагийн өмнө
Б.Жавхлан: Дараагийн ерөнхий сайдын асуудлыг ярьдаг хүн нь би биш 13 цагийн өмнө
МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ 14 цагийн өмнө
Д.Бадарсан: Түгжрэл бууруулах зорилготой зургаан төсөл хэрэгжинэ 15 цагийн өмнө
Нийслэлийн “Оргил” сургуулийн сургалтын төлбөрийн огцом нэмэгдлийг эсэргүүцэж, албан шаардлага хүргүүллээ 15 цагийн өмнө
Титэм судасны нарийслыг Монголд эмчлэх боломжтой боллоо 16 цагийн өмнө
10 настай хүүхэд бусдын машиныг унаж зугтжээ 16 цагийн өмнө
“Богд уул” сувиллыг эх, нярайн сэргээн засах төв болгоно 17 цагийн өмнө
Нийтийн тээврийн орлого 14 тэрбум төгрөгөөр өслөө 17 цагийн өмнө
Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 17 цагийн өмнө
Гал түймрийн аюулаас хоёр хүүхдийн амь насыг авран хамгаалав 17 цагийн өмнө
Зарим нутгаар бороо, нойтон цас орно 17 цагийн өмнө
Эрүүл амьдралын төлөө хамтдаа гүйцгээе! Өчигдөр
Б.Найдалаа: МАН дангаараа засаглаж болно, гэхдээ оновчтой шийдэл мөн эсэх нь тусдаа асуудал Өчигдөр