Дархан мэргэн Ш.Даваахүүгийн нэрэмжит сурын талбайтай боллоо

О.Шүрэнцэцэг
2020/08/17

Завхан аймгийн Тосонцэнгэл сум үндэсний сурын зориулалтын талбайтай болжээ. Уг талбайг тус сумын “Тосон идэр мэргэн” холбооны харваачид өөрсдөө засаж тохижуулсан байна. Талбайг тохижуулахад "Ай энд Жи Интернэшнл" ХХК таван сая төгрөгийн хандив өргөж, цаашид "Тосон идэр мэргэн" холбооны үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.

Тус сумын харваачид нэгдэж, 2017 онд “Тосон идэр мэргэн” холбоог байгуулсан аж. Холбоо байгуулснаар сумын харваачид клубийн системд шилжиж, бэлтгэл сургуулилт тогтмолжих эхлэл тавигджээ. Анх холбоо нь 10 хүрэхгүй харваач гишүүнчлэлтэй байсан бол гурван жилийн дараа гэхэд насанд хүрэгчид болон өсвөрийн ная гаруй харваачтай болж өргөжсөн байна. Харваачдын тоо ийнхүү нэмэгдэж байгаа учраас сумын төвдөө зориулалтын талбайтай болох зайлшгүй шаардлага үүсчээ. Тосонцэнгэл суманд үндэсний сурын спортыг түгээн дэлгэрүүлэхэд манлайлан оролцож, олон шавь бэлтгэж буй аймгийн мэргэн, спортын мастер Б.Батцэнгэл энэ талбайн ач холбогдлыг зөвхөн Тосонцэнгэлийн харваачдаар хязгаарлахгүй байна. 

Үндэсний сурын спортын мастер, аймгийн мэргэн Б. БАТЦЭНГЭЛ:

-Өөрсдийн нөөц бололцоог дайчилж, үндэсний сурын холбооны дүрэмд заасан стандартын дагуу талбайтай боллоо. Энэ талбайд нэгэн зэрэг 24-28 харваач босч, сум тавих хүчин чадалтай. Энэ талбайд Тосонцэнгэлийн залуучууд үндэсний сураар хичээллээд зогсохгүй хол ойрын харваачид бэлтгэл сургуулилтаа хийх боломжтой. Манай Тосонцэнгэл сум улсын чанартай төв зам дагуу байрлалтай учраас  ийш тийшээ сурын харвааны тэмцээнд явж байгаа харваачид Тосонцэнгэлээр дайран өнгөрөхдөө энэ талбайд хэдэн сум тавьж, бэлтгэл базаах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл энэ талбай Монголын бүх харваачдад нээлттэй талбай гэж ойлгож болно.

Дархан мэргэн Ш.Даваахүүгийн нэрэмжит сурын талбайтай боллоо

Завхан аймгийн Тосонцэнгэл сум үндэсний сурын баялаг уламжлалтай. Улсын наадамд таван удаа түрүүлсэн, дөчин суманд дөч оносон гэх хоёр ч сүрдэм амжилтыг дангаараа эзэмшдэг Гавьяат тамирчин, Улсын дархан мэргэн Ш.Даваахүү Тосонцэнгэл суманд төрж өссөн. Тэрээр гучин жилийн өмнө энэ талбайд анхны сумаа тавьж байсан түүхтэй. Тийм ч учраас “Тосон идэр мэргэн” холбооны харваачид сурын талбайгаа Монгол Улсын дархан мэргэн, гавьяат тамирчин Ш.Даваахүүгийн нэрэмжит болгож, түүнд хүндэтгэл үзүүлжээ. Төрсөн нутагт нь ийнхүү өөрийнх нь нэрэмжит сурын талбай ашиглалтад орсон явдалд Ш.Даваахүү мэргэн сэтгэгдлээ ийн илэрхийллээ.

Монгол Улсын гавьяат тамирчин, дархан мэргэн Ш.ДАВААХҮҮ: 

-Ийм талбай бий болсноор орон нутагт үндэсний сур хөгжих маш том дэмжлэг буюу тулгуур багана нь бослоо гэж үзэж байна. Би гучин жилийн өмнө яг энэ талбай дээр анхны сумаа тавьж, бэлтгэлээ эхлүүлж байсан. Энэ талбай үндэсний сурын спортод үзүүлсэн миний амжилттай салшгүй холбоотой. Гучин жилийн хугацаанд энэ талбайг өөр зориулалтаар ашиглалгүй, өдий зэрэгтээ хадгалж, хамгаалж, тордож ирсэн Б.Батцэнгэл багшид, сум орон нутгийн удирдлагууд, харваачиддаа талархал илэрхийлмээр байна. Цаашдаа энэ талбайгаас миний амжилтыг эвдсэн олон сайн харваачид төрөн гарна гэдэгт итгэлтэй байна.

Дархан мэргэн Ш.Даваахүүгийн нэрэмжит сурын талбайтай боллоо

Сумын төв байтугай аймгийн төвдөө сурын зориулалтын талбайтай аймаг тун цөөн бий. Тосонцэнгэлийн харваачид өмнө нь бэлтгэл хийхийн тулд төвөөсөө дор хаяж 5-10 км зайд гарч байж, задгай талбайд харвадаг байжээ. Харин одооноос энэ хүндрэл арилж, бэлтгэл сургуулилтаа стандартад нийцсэн зориулалтын талбайд тогтсон хуваарийн дагуу хийх боломж бүрдээд байна.

Монгол Улсын мэргэн, Тосонцэнгэл сумын уугуул З.СҮЛДБОЛД:

-Арваадхан жилийн өмнө нутагтаа ирж харваж байхад цөөхөн буюу 10 хүрэхгүй хүн харвадаг байсан. Ийм сурын талбай ч байгаагүй. Харин өнөөдөр ийм том талбайд багтахааргүй их харваачтай болсон байна. “Тосон Идэр мэргэн” холбооны үйл ажиллагаа ч өргөжиж, сумандаа өөрийн гэсэн үндэсний сурын талбайг нээж байна гэдэг бол Тосонцэнгэл суманд сурын хөгжил ямар хурдацтай явагдаж байгааг илтгэж байгаа юм.

Дархан мэргэн Ш.Даваахүүгийн нэрэмжит сурын талбайтай боллоо

Аймгийн идэр мэргэн, 12 дугаар ангийн сурагч Б.НАЦАГДОРЖ:

-Өмнө нь сурын талбайгүй байхад сумын төвөөс 5-10 км зайд гарч хөдөө харвадаг байсан. Хүүхдүүдэд бэлэн унаа байхгүй учраас хол зайд алхана, заримдаа томчуудыг гуйж царайчилна гээд хүндрэлүүд байсан. Харин одоо ингээд сумын төвдөө буюу гэрийнхээ хажууд талбайтай болсноор өдөр болгон бэлтгэл хийх аятай боломж бүрдлээ. Гэрийнхээ хажууд ийм талбайтай болсон учраас өсвөрийн харваачдын тоо нэмэгдэнэ гэж бодож байна. Тэр хэрээр өрсөлдөөн ширүүсэх байх.

Дархан мэргэн Ш.Даваахүүгийн нэрэмжит сурын талбайтай боллоо

“Тосон идэр мэргэн” холбооноос үндэсний сурын спортын мастер гурав, дэд мастер хоёр, аймгийн мэргэн нэг, аймгийн гарамгай харваач тав тус тус төрөн гарчээ. Үндэсний сурын харваачид өв соёлыг тээгчид гэж тооцогддог. Тэр ч утгаараа Тосонцэнгэл суманд сурын талбай ашиглалтад орсноор өв соёлоо залуу үеийнхэндээ өвлүүлэн үлдээх ажилд маш том дэмжлэг бий болж байна.

 

Дархан мэргэн Ш.Даваахүүгийн нэрэмжит сурын талбайтай боллоо

Дархан мэргэн Ш.Даваахүүгийн нэрэмжит сурын талбайтай боллоо

Дархан мэргэн Ш.Даваахүүгийн нэрэмжит сурын талбайтай боллоо

Дархан мэргэн Ш.Даваахүүгийн нэрэмжит сурын талбайтай боллоо

Дархан мэргэн Ш.Даваахүүгийн нэрэмжит сурын талбайтай боллоо

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 9 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 11 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 12 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 14 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 14 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 16 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22