Өмнөд Солонгосын сүмүүдэд халдвар тархжээ

О.Шүрэнцэцэг
2020/08/17

Сүүлийн өдрүүдэд Өмнөд Солонгост тархалт эрчимтэй нэмэгдэж байна. Тухайлбал, өчигдөр тус улсад 279 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь  тархалтыг хязгаарласнаас хойших хамгийн олон хүн нэг өдөр халдвар авч байгаа тохиолдол боллоо. Өмнө нь халдварын ид оргил үед хоёрдугаар сарын 29-нд нэг өдөр 909 хүн, гуравдугаар сарын 8-нд 367 хүн халдвар авч байсан билээ. Үүнээс хойш халдварын тохиолдол буурсан бол өмнөх долоо хоногоос дахин нэмэгдээд байна. Тодруулбал, баасан гаригт 103, бямба гаригт 166, өчигдөр 279 тохиолдол бүртгэгдлээ. Энэ 279 тохиолдын 141 нь Сөүл хотод, 96 нь Гёонги мужид бүртгэгджээ. Ингэснээр нийт халдварын 85 хувь нь Сөүл болон Гёонги хотод бүртгэгдээд байна. Энэ тохиолдлын ихэнх хувийг сүмийн итгэгчид эзэлж байна. Тухайлбал,  ням гаригийн байдлаар “Sarang Jeil” сүмээс 193 хүн халдвар авсан бол “Woori Jeil” сүмээс халдвар авагсдын тоо 105 болжээ. Олон хүн цуглуулж халдвар тараасан энэхүү үйлдэлдээ “Sarang Jeil”  сүмийн пастор Жун Кван Хуныг хариуцлага хүлээхийг ерөнхийлөгч Мүн Жэ Ин шаардлаа. Учир нь “Ковид-19”-ийн улмаас олон хүн нэг дор цугларахыг хориглосон Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн бямба гаригт 10 мянга гаруй хүн жагссан. Үүнийг “Sarang Jeil” сүмийн пастор Жун Кван Хун удирдсан юм. Энэ үйлдэлд нь маш хатуу арга хэмжээ авна гэдгээ ерөнхийлөгч анхаарууллаа. Ингэснээр БНСУ-д нийт халдварын тоо 15515 боллоо

Эх сурвалж: polit.mn 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18