Трамп “Alibaba”-ийн эсрэг хориг арга хэмжээ авч магадгүй

О.Шүрэнцэцэг
2020/08/17

АНУ-ын Ерөнхийлөгч Трамп нь “tiktok”-ийг эзэмшдэг “bytedance” компанийг Америкийн зах зээлээс шахан гаргасны дараагаар Хятадын бусад компаниудын эсрэг мөн адил арга хэмжээ авч магадгүй тухайгаа мэдэгджээ. Тэрээр Цагаан ордны Twitter-ээр хийгдсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Alibaba” корпорацын эсрэг хориг арга хэмжээ авах эсэх тухай асуултад хариулахдаа “Тийм. Бид бусад хувилбаруудыг ч судалж байгаа” гэж хариулжээ. Цаашлаад Трамп Хятадын “Huawei” компанийн талаар авсан хязгаарлах арга хэмжээний талаар сануулаад “Huawei ийшээ ирэхгүй” гэжээ.

Трамп нь “bytedance” компанийг АНУ дах бүх активаа гурван сарын дотор Америкийн компанид худалдах, өмнө нь цуглуулаад байсан хэрэглэгчдийн бүх хувийн мэдээллийг устгахыг даалгасан баримтад гарын үсэг зураад байсан юм. Мөн энэ баримтын дагуу “bytedance” компанийг “musical.ly” хөгжмийн сервисийг худалдан авах, охин компани болон Хятадын өөр хувьцаа эзэмшигчид ба холбоотой этгээдүүдээр дамжуулан энэ сервисийн дурын активыг эзэмшихийг хориглосон байна.

“Alibaba” нь электрон арилжаа ба тоон төлбөрийн салбар дах дэлхийн хамгийн том компаниудын нэг. Энэ корпорац нь “Alibaba Pictures”, “Alibaba.com”, “aliexpress.com”, “Taobao.com”, “Tmall.com” зэрэг компаниудыг эзэмшдэг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18