Америкийн “Lockheed Martin” 400 ширхэг F-16 сөнөөгч онгоц экспортолно

О.Шүрэнцэцэг
2020/08/17

АНУ нь холбоотон улс орнууддаа нийт 62 тэрбум долларын F-16 сөнөөгч онгоц худалдахыг зөвшөөрсөн тухай Пентагон нь наймдугаар сарын 14-нд гаргасан мэдэгдэлдээ дурджээ. Эдгээрээс 90 ширхэг F-16 сөнөөгчийг нэрийг нь хэлээгүй улсууд руу нийлүүлээд байгаа аж. Хэдийгээр нэрийг нь дурдаагүй ч эдгээрээс 66 сөнөөгчийг Тайванд нийлүүлсэн гэдэгт шинжээчид итгэлтэй байгаа юм байна.

Тайванд энэ сөнөөгчийг зарах зөвшөөрлийг бүр 1992 онд өгөөд байсан ч тухайн үедээ АНУ нь БНХАУ-тай тогтоосон найрсаг харилцаагаа эвдэхийг хүсээгүй тул нийлүүлэлт хийхээс татгалзаад байсан юм. Улмаар шинэ сөнөөгч онгоц нийлүүлэхийн оронд Тайваны зэвсэглэлд байсан онгоцнуудыг сайжруулан шинэчлэх санал тавьж байв.

Гэвч Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа байдал эрс өөрчлөгдсөн. Трамп нь Хятадыг АНУ-ын геолполитикийн гол өрсөлдөгч гэж зарлан, Хятадыг тогтоон барих, нөлөөг нь багасгах арга хэмжээг эрчимтэй авч эхэлсэн юм. Энэ арга хэмжээний хүрээнд Тайванд 66 ширхэг F-16 Viper сөнөөгч онгоц зарахаар болсон. БНХАУ нь уламжлал ёсоор Тайванд байлдааны зэвсэг, техник нийлүүлэхийг эрс эсэргүүцэж, сөнөөгч онгоц нийлүүлэх нь БНХАУ-ын зүгээс зайлшгүй хариу өгөх ёстой болох улаан шугамыг давсан хэрэг болно гэж анхааруулсан.

F-16 сөнөөгчийн хамгийн сүүлийн боловсронгуй хувилбар болох F-16 Viper-ийг АНУ 2015 онд туршин зэвсэглэлдээ авсан. Шинэ сөнөөгч нь орчин үеийн AESA радарын системтэй, мэдрэгч дэлгэц бүхий шинэ хянах самбар, нислэгийг удирдах шинэ системтэй, онгоцны удирдлагын копьютерийн системийг сайжруулж, радио локацийн тэмцэл хийх төхөөрөмж суурилуулсан гээд олон давуу талтай болсон юм байна.

Тус онгоцыг үйлдвэрлэдэг “Lockheed Martin” компани нь нийт 400 ширхэг F-16 сөнөөгчийг хилийн чанадад зарах төлөвлөгөөтэй байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18