АНУ-ыг Эрдоганы эсрэг бодлого явуулсан хэвээр байвал харамсана гэдгийг анхааруулжээ

О.Шүрэнцэцэг
2020/08/17

АНУ нь Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоганы эсрэг чиглэсэн бодлого хэрэгжүүлсэн хэвээр байвал харамсана гэжээ. Туркийн Ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгч Ибрагим Калым нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Байдены хэлсэн үгийг тайлбарлахдаа ингэж анхааруулсан байна.

Байден нь өнгөрсөн оны сүүлээр “The New York Times” сонины редакторуудтай хийсэн уулзалтын видео бичлэг нь яагаад ч юм наймдугаар сарын 15-нд “Twitter” дэх турк хэрэглэгчдийн анхаарлын төвд орсны дараа ийм мэдэгдэл хийжээ. Энэхүү уулзалтын үеэр Байден “Биднийг сөрөг хүчний удирдлагыг дэмжиж байгаа гэдгийг ойлгомжтой болгохын тулд Эрдоганы хувьд тэс өөр байр суурь баримтлах ёстой гэж би бодож байна” гэсэн аж.

Үүнд Ибрагим Калын тайлбар хийхдээ “Туркийн талаар Байдены хийсэн дүгнэлт нь их зам, хоёр нүүр ба харанхуй бүдүүлэг байдал дээр суурилсан байна. Туркт тушаал өгдөг үе өнгөрсөн. Гэтэл та цаашдаа ч ийм авир гаргасан хэвээр байж чадна гэж бодож байгаа бол оролдоод үзэж болох юм. Та үүндээ харамсана шүү” гэж бичсэн байна.

Туркийн Ерөнхийлөгчийн захиргааны дэргэдэх олон нийттэй харилцах газрын дарга Фахреттин Алтун нь нэр дэвшигч Байдены ярилцлагын талаар “АНУ-ын Ерөнхийлөгчийн тушаалд нэр дэвшигчийн хийсэн мэдэгдэл нь Турктай ямар тоглолт хийж байдгийг болон тэдний булаан эзлэгчийн зан авирыг харууллаа. Иймэрхүү мэдэгдэл нь ардчилсан үнэт зүйлсэд ч тэр, Турк ба Америкийн харилцааны мөн чанарт ч тэр нийцэхгүй” гэжээ.

Туркийн сөрөг хүчний төлөөлөл ч Байдены байр суурийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тухайлбал, Туркийн сөрөг хүчний гол нам болон Ардын бүгд найрамдах намаас парламентад сонгогдож, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан Мухаррем Инже нь “Хараат бус байдал гэдэг манай үндсэн зан араншин бөгөөд Туркийн Засгийн газрыг солих эсэх нь Туркийн ард түмний хариуцлага болохоос таных биш” гэж “Twitter” хуудас дээрээ бичсэн байна. Тус намаас парламентад сонгогдсон өөр нэг гишүүн нь “АНУ гэх мэт улс төрийн бүх тоглогчид Туркийн ард түмний хараат бус байдал, тусгаар тогтнолыг хүндэтгэх ёстой. Манай нам эсвэл холбоотнуудад сонгуульд ялахын тулд гадаадын тусламж хэрэггүй” гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18