Нурсултан Назарбаевын зээ Лондонд учир битүүлгээр нас баржээ

О.Шүрэнцэцэг
2020/08/17

Казахстаны экс Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын ач Айсултан Назарбаев Лондон хотноо учир битүүлгээр нас барсан тухай “Deutsche welle” мэдээлжээ. Зарим хэвлэлүүд 30 настай Айсултаны зүрх нь гэнэт зогссон учир нас барсан гэж мэдээлсэн байна.

Айсултан нь Нурсултан Назарбаевын том охин Даригагийн охин. Түүний эцэг Рахат Алиев нь цагтаа Казахстаны Дотоод хэргийн яамны орлогч сайд хүртэл дэвшиж яваад авлагын хэрэгт буруутгагдан Австри руу дүрвэсэн ч 2015 онд Вена хотын шоронд амиа егүүтгэсэн аж. Айсултан нь 2017 онд Казахстаны хөлбөмбөгийн холбоонд ажиллаж байгаад Англи руу гарч, тэнд байнгаа амьдрах болсон. Мөн 2019 онд Лондонд цагдаа руу дайрсан хэргээр тэнсэн харгалзах ял авч байсан байна. Түүнчлэн шүүхээс түүнд мансууруулах бодисын хамаарлаас гарах эмчилгээ хийлгэхийг үүрэгдсэн байжээ.

Айсултан нь 2020 оны хоёрдугаар сард “Гэр бүлийн зүгээс дарамт шахалт ирж байна” гэсэн шалтгаанаар Их Британийн Засгийн газар хандан улс төрийн орогнол олгохыг хүссэн нь ихээхэн дуулиан тарьсан. Тэрээр “Facebook” хуудсаараа дамжуулан Орос ба Казахстаны Засгийн газрууд хоорондын өргөн хүрээтэй авлига ба Казахстаны ард түмнээс хулгайлсан олон тэрбум долларын тухай мэдээлэл байгаа тухай мэдэгдэж дуулиан тарьж байсан. Түүний мэдээлснээр бол Оросын “Газпром” нь Казахстаны шатдаг хийг худалдаж авдаг гэрээ байдаг, тэр гэрээнд дамжуулах хоолой тавьдаг гэж нэр заагдсан байгаа компанийн нэр дээр жил болгон 1,5 тэрбум долларын ашиг цуглуулдаг гэсэн.

Энэ мөнгийг Сингапурын банканд хураагаад Оросын удирдлагууд ба “Газпром”-ын удирдлага хувааж авдаг. Тэндээс үлдсэн 700 сая долларыг нь Тимур Кулибаев  ба Айсултаны хадам эцэг асан Кайрат Боранбаев гэдэг хоёр хүн хувааж авдаг гэж мэдээлсэн. Ингээд зогсохгүй түүний эх Дарига нь шинэ нөхөр Кайрат Шарипбаевын хамтаар энэ гэрээгээр орж ирж байгаа мөнгийг гартаа оруулахыг санаархаж, Нурсултан Назарбаевыг зээ Айсултаных нь эсрэг турхирч эхэлжээ.

Ингээд зогсохгүй Айсултан нь “Facebook”-ээрээ дамжуулан бүр ч дуулиантай бас нэг мэдэгдэл хийгээд байсан. Тэрээр өөрийгөө Нурсултан Назарбаевын зээ бус харин төрсөн хүү нь гэж мэдэгдсэн юм. Тэрээр эцэг гэгдэж байсан Рахат Алиевын хувийн архивыг судалж байгаад өөрийгөө Нурсултаны төрсөн хүү гэдгээ олж мэдсэн гэсэн. Мөн үнэнийг олж мэдсэн тул эцэг нэр зүүж явсан Рахат Алиевыг хөнөөсөнтэй адилаар өөрийг нь алж магадгүй гэж мэдэгдэж байжээ.

Рахат Алиев нь 2015 оны хоёрдугаар сард авлигын хэргээр шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхөөс хэдхэн цагийн өмнө шоронгийн өрөөнөөс өөрийгөө хөнөөсөн байдалтай олдсон. Түүнийг Казахстанд нь мафийн бүлэглэл байгуулсан, төрийн эргэлт хийхийн санаархсан, хүний амь хөнөөсөн гэх мэт хүнд хэрэгт буруутган 40 жил хорих ял эчнээгээр оноосон байсан. Гэвч Австри нь Казахстан дах хүний эрхтэй холбоотой нөхцөл байдал тааруу гэдэг үндэслэлээр Рахат Алиевыг Казахстаны хуулийн байгууллагад шилжүүлэх өгөхөөс татгалзаад байсан аж.

Айсултаны эх Дарига Назарбаева нь 2019 оны гуравдугаар сараас Казахстаны сенатын тэргүүлэгчийн ажлыг хийж байсан ч шинэ Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нь 2020 оны тавдугаар сард албан тушаалаас нь буулгасан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18