АНУ нь Азид дундын зайн тусгалтай пуужин байршуулна

О.Шүрэнцэцэг
2020/08/16

АНУ нь ойрын ирээдүйд Азид, тэр дундаа Японд дундын зайн тусгалтай пуужин байршуулах боломжийг судалж байгаа юм байна. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгчийн Зэвсэглэлийн хяналтын талаарх төлөөлөгч Маршалл Биллингсли нь Японы “Nikkei” сонинд ярилцлага өгөх үеэрээ дурдсан байна. Тэрээр дундын зайн тусгалтай Америкийн пуужингийн талаар ярихдаа  “Япон гэх мэт улс орнууд ирээдүйд зэвсэглэлдээ авахыг хүсэх өөрийгөө хамгаалах зэвсгийн нэгэн төрөл энэ мөн” гэжээ. Мөн АНУ нь Хятадын шууд аюулын ба энэ аюулаас ирээдүйд хамгаалахын тулд батлан хамгаалах ямар чадвартай шаардлагатай талаар Ази дах холбоотнуудтайгаа хэлэлцээ хийхийг хүсэж байгаа гэжээ. Түүнчлэн АНУ нь хэт авианы зэвсэглэл бүтээх ажлыг хэд хэдэн чиглэлээр зэрэг хийж байгааг онцлоод “Энэ бол манай холбоотнууд, найз, түншүүд хамгаалагдсан байх болно, Хятад цэрэг дайны сүрдүүлэг хийж чадахгүй болно гэсэн баталгаа өгөх Ази-Номхон далайн бүс нутгийг тогтворжуулах батлан хамгаалах хүчин чадал юм” гэжээ.

АНУ нь Дунд ба ойрын тусгалтай пуужинг устгах гэрээнээс гарсан даруйдаа Япон газар нутаг дээр өөрийн дундын тусгалтай шинэ пуужинг байршуулах талаар Японы талтай зөвлөлдөж эхэлсэн тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж байсан ч Засгийн газар нь энэ мэдээллийг албан ёсоор бататгаагүй юм. АНУ нь 2019 оны наймдугаар сарын 2-нд Дунд ба ойрын зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээнээс албан ёсоор гарсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18