Лукашенко Путинтай утсаар ярьж туслалцаа хүсжээ

О.Шүрэнцэцэг
2020/08/16

Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко бямба гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьж, улсад нь үүсээд байгаа нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцсон байна. Үүний дараагаар Лукашенко нь Беларусын Батлан хамгаалах яамны Стратеги удирдлагын төвд зөвлөгөөн хийхдээ “Цэргийн оролцооны тухайд гэвэл манайх Холбооны улс ба Хамтын аюулгүй байдлын гэрээний хүрээнд ОХУ-тай гэрээ байгуулсан. Одоо болж байгаа зүйлс нь энэ гэрээний зүйлд тохирч байгаа юм. Манай эхний хүсэлтээр л Оросын зүгээс бүх талын тусламж үзүүлэхээр болсон” гэжээ.

Энэ зуур Ерөнхийлөгч Лукашенкогийн ойрын хүрээллийнхэн төр эргэсэн тохиолдолд Орост орогнох боломж, нөхцөлийн талаар нууцаар ярилцсан тухай “Bloomberg” агентлаг мэдээлж байна. Москвад энэ талаар хийгдэж байгаа хэлэлцээрийн талаар хангалттай мэдээлэл бүхий эх сурвалжууд нь “Bloomberg” агентлагт мэдээлсэн гэж байна.

Үүнээс гадна сонгуулийн дараа аюулгүй байдлын шалтгаанаар Литва улс руу гарсан Лукашенкогийн гол өрсөлдөгч Светлана Тихановская нь төрийн эрх мэдлийг шилжүүлэх авах удирдах зөвлөлийг бүрдүүлж эхэлсэн байна. Тихановскаягийн хэвлэлийн алба энэ талаар мэдэгдэл хийж “Энэ бол нийгмийн хамгийн нэр хүндтэй хүмүүсээс бүрдсэн өргөн хүрээтэй ажлын бүлэг бөгөөд төрийн эрх мэдлийг шилжүүлэн өгөх аюулгүй бөгөөд тогтвортой механизмуудыг хэлэлцэн боловсруулах зорилготой юм” гэжээ.

Товчхондоо Ерөнхийлөгч Лукашенко нь эрх мэдлээ алдахгүй эцсээ хүртэл зогсоно гэдэгтээ итгэлтэй байгаа бол сөрөг хүчнийхэн хэдийн ялсан гэж үзсэн бололтой төрийн эрх мэдлийг шилжүүлэн авах ажлыг эхлүүлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18