Польшид Америкийн цэргийн ангиуд тогтмол байршихаар боллоо

О.Шүрэнцэцэг
2020/08/16

Польшид Америкийн 1000 цэргийн албан хаагчийг нэмж байршуулах тухай гэрээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео ба Польшийн Үндэсний батлан хамгаалахын сайд Мариуш Блашак нар гарын үсэг зурсан байна. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцсон Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда “Польш эсвэл АНУ-д аюул учирсан тохиолдолд манай цэргүүд мөр зэрэгцэн зогсоно гэдгийн баталгааг улам бэхжүүлсэн үйл явдал боллоо” гэжээ.

Одоогоор Польшид Америкийн 4500 цэргийн албан хаагч байгаа бөгөөд шинэ гэрээний дагуу үүн дээр АНУ-ын Форт-Нокст удирдлагатай Армийн тавдугаар корпуст багтдаг цэргийн ангиуд тогтмол сэлгээ хийн байрлаж байхаар боллоо.

Америкийн армийн нэг корпус нь хуяг танк, нисдэг тэрэг, их буу, тактикийн пуужингийн гээд нийт 3-5 дивизийн 45-60 мянган цэргийн албан хаагчтай, зэвсэглэлд нь 900 танк, тактикийн “Ланс” пуужин харвах 20 суурь, 203мм ба 155 мм-ийн 200 гаруй их буу, 300 миномёт, 200 нисдэг тэрэг, 300 гаруй зенитийн хэрэгсэл байдаг юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18