Оросын эрдэмтэд: COVID-19-ийн эсрэг дархлаатай болох хоёр л зам бий

О.Шүрэнцэцэг
2020/08/15

Оросын сөрөг хүчнийг дэмждэг “Meduza” суваг нь Оросын 3000 гаруй эмчийг хамарсан асуулга явуулаад 23 нь ОХУ-д бүтээсэн вакцин хийлгэхгүй гэж мэдэгдсэн тухайгаа олон нийтэд мэдэгдсэн. Энэ мэдээлэл ихээхэн дуулиан тарьсан юм. Өрнөдийн судлаачид, мэргэжилтнүүд Оросын вакцинд итгэхгүй байх нэг хэрэг бол Оросын эмч нар ингэтэл их хувиар өөрийн судлаачдын вакцинд итгэхгүй байна гэдэг нэлээд том асуудал дагуулсан нь ойлгомжтой.

 Үүнтэй холбоотойгоор корона вирусийн эсрэг вакциныг боловсруулсан Гамайлейн нэрэмжит Тахал судлал ба микробиологийн Үндэсний судалгааны төвийн тэргүүн Александр Гинцбург тайлбар өгчээ. Тэрээр “Тэр татгалзаад байгаа эмч нарыг нэг харах юм сан. Энэ өвчнөөс зайлсхийх хоёр л боломж байдаг юм. Үүнд: хөнгөн хэлбэрээр өвдвөл урт хугацааны дархлаа үүсдэггүй тул хүнд хэлбэрээр өвдөх эсвэл вакцин хийлгэх. Хүнд хэлбэрээр өвдвөл насан туршдаа үр дагавар үлдэнэ гэсэн магадлал ихийн дээр заримдаа нас бардаг. Иймээс л вакцинаас татгалзаад энэ замаар явах эсвэл вакцин хийлгэх гэдгээс сонгох хэрэгтэй болж байгаа юм” гэжээ.

 Түүнчлэн Гинцбург нь Оросын вакцин нь бүх л шаардлагатай туршилтыг давж, бүх бичиг баримтыг ном ёсоор нь бүрдүүлсэн бөгөөд эмчийн бэлдмэлийн төвийн шалгалтыг давж гарч ирсэн гэдгийг онцлоод вакцины тухай нэмэлт мэдээллийг ойрын үед шинжлэх ухааны мэдээллийн хэрэгслүүд дээр нээлттэй байршуулна гэжээ. Мөн “Үүнээс бусад бүх зүйлс нь хуулийн хүрээнээс халиад пиар, зах зээлийн төлөөх өрсөлдөөн болж хувирч байгаа юм аа” гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18