Европын холбоо Беларусын албаны хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авахаар болжээ

О.Шүрэнцэцэг
2020/08/15

Европын холбооны гишүүн 27 орны Гадаад хэргийн сайд нар баасан гарагт хуралдан Беларус дах эсэргүүцлийн жагсаалыг эрх баригчид нь хүч хэрэглэн тарааж байгаагийн эсрэг хориг арга хэмжээ авах талаар нэгдмэл арга хэмжээ авахаар тохиролцжээ. Энэ удаад Беларусын жирийн иргэдийн эрх ашгийг хөндөлгүйгээр, тайван жагсаалын эсрэг хүч хэрэглэсэн болон сонгуулийн үр дүнг хуурамчаар үйлдсэн хүмүүсийг нэр заан хориг арга хэмжээ авахаар болсон байна. Улмаар гишүүн орнуудын ГХЯ-ын тэргүүнүүд нь Европын холбооны дипломат албадад хориг арга хэмжээнд нэр заагдах Беларусын албан тушаалтнуудын жагсаалтыг гаргахыг даалгасан байна.

Шведийн Гадаад хэргийн сайд “SVT” сувагт ярилцлага өгөхдөө “...Эдгээр хориг арга хэмжээ нь Беларусын ард түмнийг хөндөх ёсгүй гэдэгтэй бүгд санал нийлсэн” гэжээ.

Европын холбоо нь 2004 оноос Беларусын эсрэг хориг арга хэмжээ авч эхэлсэн байдаг. Анхлан 1999-2000 онуудад сөрөг хүчний хоёр идэвхтэн сураггүй алга болсны хариуд хориг арга хэмжээ аваад 2011 онд Ерөнхийлөгчийн сонгуулийг олон улсын стандартыг зөрчиж явуулсан гэж хориг арга хэмжээг өргөсгөсөн. Беларусын эрх баригчид улс төрийн хэлмэгдүүлэлт явуулахдаа ашиглаж болзошгүй гэж үзсэн техник, тоног төхөөрөмж болон цагдаагийн хүчний зэвсэг, тусгай хэрэгсэл нийлүүлэхийг хориглож, төрийн өмчийн зарим компаниуд болон олон тооны албан тушаалтнуудыг эсрэг нэр заан хориг арга хэмжээ аваад байсан юм. Гэхдээ 2016 онд Лукашенког Украйны хямралыг шийдэхэд идэвхтэй оролцон Европын холбооны байр суурийг дэмжиж байсны төлөө хориг арга хэмжээг зөөллөж, 170 албан тушаалтан, түүний дотор Лукашенког хар жагсаалтаас хасаж, төрийн өмчийн гурван компанийг хориг арга хэмжээнээс гаргаад байсан аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18