ОХУ-ын Ерөнхийлөгч Путин ХОМ-ээ олон нийтэд танилцуулав

О.Шүрэнцэцэг
2020/08/15

Кремлийн сайт дээр Ерөнхийлөгч Владимир Путины 2019 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нийлсэн байна. Тэнд өгүүлснээр ОХУ-ын Ерөнхийлөгч нь 2019 онд 9,7 сая рублийн орлого олсон байна. Путины 2018 оны ХОМ-д 8,6 сая рубль байсан юм. Путин 77 кв. м талбайтай нэг байр ба нэг гараж өмчилдөг, 153 м.кв талбайт бас нэг байр ба 18 м.кв талбайтай мөн нэг гаражийг ашигладаг юм байна. Дээр нь Путин ГАЗ-М21, "Нива" гэсэн хоёр машинтай, “Скиф” гэдэг чиргүүлтэй.

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин нь 2019 онд, Засгийн газрыг тэргүүлэхээсээ өмнө 18,2 сая рублийн орлого олсон. Тэрээр 2010-2020 оны нэгдүгээр сар хүртэл Холбооны татварын албыг удирдаж байсан. Түүнээс өмнө бизнес эрхэлж байгаад төрийн албанд орсны дараанаас бизнесийн бүх активаа эхнэртээ шилжүүлэн өгсөн.

ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн орлогч тэргүүлэгч, экс Ерөнхий сайд Дмитрий Медведев 2019 онд 11 сая рублийн орлого олсон.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков нь 2019 онд 14,6 сая рублийн орлого олсон.

ОХУ-ын Парламентын дээд танхим болох Холбооны зөвлөлийн тэргүүн Валентина Матвиенко өнгөрсөн жил 16,7 сая рублийн орлоготой байсан бол Төрийн Думын дарга Вячеслав Володин 100,2 сая рублийн орлого олжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн жил 8,5 сая рублийн орлого олсон бол Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу 12,6 сая рубль, Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев нь 12,8 сая рублийн орлого олжээ.

/ 1 доллар = 73,5 рубль, /1 рубль = 38.64 төгрөг/

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18