АНУ нь Европын бараануудад нэмэлт татвар ногдуулна

О.Шүрэнцэцэг
2020/08/15

Есдүгээр сарын 1-ээс эхлэн Герман, Францад үйлдвэрлэсэн мармелад, жимсний чанамал зэрэг бүтээгдэхүүнийг АНУ руу импортлоход гаалийн нэмэлт татвар авч байхаар болсон тухай “Deutsche welle” агентлаг мэдээлсэн байна. Америк нь энэ мэтээр Европын холбоонд үйлдвэрлэгдсэн олон нэр төрлийн бүтээгдэхүүнд жилдээ нийт 7,5 тэрбум долларын нэмэлт татвар ногдуулахаар болж байгаа тухай Худалдааны хэлэлцээр дэх АНУ-ын төлөөлөгчийн газраас мэдээлсэн байна.

 АНУ нь “Boeing” компанид, Европын холбоо нь “Airbus” компанид тус тус шударга өрсөлдөөний тухай хуулийг зөрчин хөнгөлөлт эдлүүлж байсан гэдэг шалтгаанаар АНУ ба Европын холбооны гишүүн улсуудын хооронд худалдаан маргаан дэгдсэн ийнхүү нэмэлт татвар ногдуулахын эхлэлийг тавьсан юм байна. Талууд харилцан нэгнээ буруутгаж байгаад 2004 оны аравдугаар сарын 6-нд Дэлхийн худалдааны байгууллагад нэгэн зэрэг гомдол явуулсан аж. Энэ маргааныг ДХБ удаан авч хэлэлцсэний эцэст 2018 оны тавдугаар сард “Airbus” компанид Европын холбооноос хөнгөлөлт үзүүлж байсан нь “Boeing”-ийн эрхийг шамшигдуулсан хэрэг мөн гэсэн шийдвэр гаргасан юм. Энэ шийдвэрийн дараагаар АНУ нь хариу болгож Европын холбоонд их хэмжээний торгууль ногдуулна гэж анхааруулаад байж. Гэтэл 2019 оны гуравдугаар сард ДХБ нь АНУ-ын Засгийн газраас “Boeing”-ийг хууль бусаар дэмжин “Airbus”-ын эрх ашгийг шамшигдуулж байсан гэсэн дүгнэлтийг бас гаргасан байна. Өөрөөр хэлбэл Европын холбоо ч АНУ-ын эсрэг торгуулийн арга хэмжээ авах боломжтой болсон.

Гэтэл тэр жилийнхээ аравдугаар сарын 2-нд ДХБ нь Америкийн Засгийн газрыг Европын холбоон бүтээгдэхүүнд гаалийн нэмэлт татвар ногдуулах эрхтэй гэсэн шийдвэр гаргасан. Энэ шийдвэр ёсоор жил болгон нийт 7,5 тэрбум долларын нэмэлт татварыг Европын бараа бүтээгдэхүүнд ногдуулах эрхтэй бөгөөд нэмэлт татварын хэмжээ нь 100 хувь хүртэл байж болно гэсэн байна.

Үүний дараа АНУ нь Европын холбооноос нийлүүлж байгаа иргэний агаарын тээврийн онгоцнуудад 10 хувь, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн 25 хувийн татвар тус тус нэмж ногдуулахаар шийдсэн юм. Эдгээр бүтээгдэхүүний тоонд ном, нэхмэл эдлэл, кофе, дарс, бяслаг, чидун жимсний тос гэх мэт Франц, Герман, Испани, Их Британи зэрэг улсуудад гол төлөв үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн оржээ. Эдгээр улсууд нь “Airbus” компанид янз бүрийн хөнгөлөлт үзүүлж байсан гол улсууд гэж үзсэн учраас ийнхүү бүтээгдэхүүнүүдэд нь нэмэлт татвар ногдуулж байгаа юм байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18