Германы “Daimler AG” компани Америкт 2,2 тэрбум долларын торгууль төлнө

О.Шүрэнцэцэг
2020/08/15

Германы авто машины үйлдвэрлэлийн “Daimler AG” компани нь АНУ-ын зах зээлд борлуулсан дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн утааны хоруу нөлөөний талаарх хуурамч мэдээлэл тараасан хэрэгтэй холбоотой Америкийн Засгийн газраас ногдуулсан торгууль болон иргэдийн нэхэмжлэлийн дагуу 2,2 тэрбум доллар төлөхөөр тохиролцоонд хүрсэн байна.

Тус компаниас гаргасан мэдэгдэлд Америкийн хуулийн гүйцэтгэлийг хянадаг албадтай зарчмын тохиролцоонд хүрч чадсан гэж мэдэгдсэн байна. Нэгэнт л төрийн албадтай тохиролцоонд хүрч чадсан тул экологийн байгууллагууд ба хувь хэрэглэгчдийн нэхэмжлэлүүдийг ч барагдуулах боломжтой болж байгаа юм байна. Иймд “Daimler AG” компанид үйлдвэрлэн АНУ-д борлуулсан 250 мянга орчим хөнгөн ба ачааны машины утааг шүүх ба хянах системтэй холбоотой бүх нэхэмжлэлийг барагдуулах боломжтой болжээ.

АНУ-ын хуулийн хэрэгжилтийг хянагч байгууллагуудад торгууль гэж 1,5 тэрбум доллар төлнө. Хэрэглэгчид ба экологийн байгууллагуудын хамтарсан нэхэмжлэлүүдийг барагдуулахад 700 сая доллар төлөх юм байна. “Daimler AG” компани нь энэ бүх төлбөрийг барагдуулах санхүүгийн хангалттай боломжтой гэдгээ онцолжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18