Б.Наранцэцэг: Энэ хичээлийн жилд төлбөр нэмэгдэхгүй

О.Шүрэнцэцэг
2020/08/14

“Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн Ахлах ангийн сургалтын менежер Б.Наранцэцэгтэй ярилцлаа. 

- 2020-2021 оны хичээлийн шинэ жил онцгой нөхцөлд эхлэх гэж байна. Танай сургуулийн хувьд хичээлийн хуваарьтаа ямархуу зохицуулалт хийж байна вэ. Бэлтгэл ажил хэр хангагдав?

-Бид Боловсролын яам, УОК-оос гаргасан зөвлөмж, чиг үүргийндагуу 2020-2021 хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ хангаж байна. Тухайлбал, сурагчдын хэт их төвлөрөл үүсгэхгүйгээр хүүхэд хоорондын зайгаа барьж нэг ангид 20-иос илүүгүй хүүхэд хичээллэхээр, анги танхимын ариутгал халдваргүйжүүлэлтийг цаг тухайд нь хийх, сурагч, эцэг эхчүүдэд тавих эрүүл ахуйн хяналт, мэдээллийг цаг алдалгүй хүргэх гэх мэт онцгой байдлын үед хэрэгжүүлэх ажлын бэлтгэлээ бүрэн хангаад байна.

-Нэг ангид 2-иос илүү сурагч хичээллэхгүй. Үүнээс шалтгаалж хичээлийн цаг богиносох, танхимын болон цахим хосолсон сургалт хийх, сургалтын хөтөлбөрт өөрчлөлт орох гэх мэт асуудлууд үүсч байгаа. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?

-Тийм асуудал үүсч байгаа нь үнэн. Манай сургуулийн хувьд дараахь зохицуулалтуудыг хийж байгаа. Үүнд: Зарим ангиудаа танхим, цахим хосолсон хэлбэрээр хичээллүүлэх, зарим ангиудаа танхимын сургалтаар хоёр ээлжээр, богиносгосон цагаар хичээллүүлэхээр төлөвлөж байна. Манай сургуулийн хувьд анги танхимын хүрэлцээ хангалттай, бүр сул ангиуд ч байна, үүний зэрэгцээ ахлах ангиуд маань нэг ээлжээр хичээллэдэг зэрэг нөхцөл баломж байгаа учраас 10, 11, 12 дугаар ангиуддаа долоо хоногийн таван өдөр танхимын сургалт явуулах боломжтой гэж харж байгаа

-Энэ жил хувийн сургуулиуд төлбөрөө хувааж авна гэсэн яриа байсан. Танай сургууль ямар журам баримталж байгаа вэ?

-Манайх энгийн үед ч төлбөрөө хоёр хувааж авдаг шүү дээ. Энэ жишгээрээ л явна.

-Сүүлийн үед эдийн засаг хямралтай, юмны үнэ их өсч байгаа. Сургуулиудын төлбөр нэмэгдэх болов уу?

-Бусад сургуулиудыг хэлж мэдэхгүй юм. Манай сургуулийн хувьд бол нэмэгдэхгүй. 

Ер нь бол зах зээлийнхээ зарчмыг дагах юм бол нэмэхээс өөр аргагүй л байдалд байгаа юм билээ. Гэхдээ манай удирдлагууд ярилцаад Ковид-19 өвчнөөс шалтгаалж, нийгэм эдийн засагт хүндрэлүүсээд буй энэ цаг үед төлбөр нэмэх нь зохисгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, улс даяараа хүнд нөхцөлд байгаа үед нийгмийн хариуцлагаа нэгдүгээрт тавих ёстой гэдэг дээр санал нэгдсэн.

-Энэ жил танай сургууль хэддүгээр ангиуддаа элсэлт авч байгаа вэ?

-1, 6, 10, 11-рангиуддаа шинээр элсэлт авч байгаа. 1, 6-р ангиудын бүртгэл өнөөдөр буюу 14-ний өдрөөр дуусч байгаа. Зарим эцэг, эхчүүдийн зүгээс “Хөдөө орон нутгаас ирж сонгон шалгаруулалтад оролцоход цаг хугацаа багагүй шаардахаар байна. Улсын сургуулиуд 17-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлэх учраас сурагчийн хувийн хэрэг, бичиг баримтаас эхлээд бүртгэлд шаардлагатай материалуудаа авч чадаагүй байна. Тийм учраас зарим ангийн бүртгэлийн хугацааг сунгаж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн байгаа. Иймд 10 болон 11ангийн элсэгчдийн нэмэлт бүртгэлийг наймдугаар сарын 18-ныг дуустал явуулахаар болсон байгаа.Энэ талаар бид “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна..

-Хүүхдүүдийн маань хичээл бараг бүтэн жил тасалдлаа. Үүнийг нөхөх тал дээр хэр анхаарч байна вэ?

-Яамнаас чиглэл болгосны дагуу өнгөрсөн хугацаанд цахимаар орсон хичээлийг бататгаж “давтлага”-ыг есдүгээр сардаа түлхүү орно.Мөн эцэг,эхчүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр ахлах ангийн сурагчиддаа нэмэлт давтлага өгөхөөр төлөвлөж байгаа. Өмнө нь дурдсанчлан хүүхдүүд маань аравдугаар ангиасаа мэргэжлийн чи гбаримжаагаа олж, дагнан суралцаж эхэлдэг учраас эцэг эх, багшийн анхаарал зөвлөгөө маш чухал байдаг. Тийм учраас бид ахлах сургуулийн сурагчдад мэргэжлийн баримжаа олоход нь мөн олон улсын шалгалт өгх зэрэг үйл ажиллагааг чиглүүлэх зрилготой “Карьертөв” болон сэтгэл зүйч багш гаргаж зөвлөгөө, дэмжлэг үзүүлдэгюм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 9 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 11 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 12 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 14 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 14 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 16 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22