Тоос шороонд бүдчин ажиллаж, харамсалтайгаар хорвоог орхиж байна

О.Шүрэнцэцэг
2020/08/14

COVID-19 халдвараас үүдэн Улсын Онцгой комиссын шийдвэрээр Монгол улсаас БНХАУ- руу нүүрс тээвэрлэлтийг түр журмаар зохицуулж өнөөдрийг хүрсэн билээ. Монгол улсын хилээр нэвтэрсэн нүүрс экспортын хэмжээ 2019 оны мөн үетэй харьцуулахад 53 хувийн бууралттай байна. 2 жил гаруй нүүрс тээвэрт явж байгаа жолооч T.Батаатай ярилцсанаа хүргэе.

Сурвалжлагч: Сайн байна уу, сайхан зусаж байна уу? Ажил нь тавлаг уу?

Батаа: -Сайн, сайн байна уу? Өө ачаагаа аваад л явж байна даа. 

Сурвалжлагч: Та сард хэдэн удаа ачилт хийдэг вэ?
Батаа: Ах нь 7 хоногт нэг л удаа ачилт хийдэг. Өөрөөр хэлбэл 7 хоног буюу 168 цагийн турш машиндаа хоноглож 1 удаа ачилт хийдэг гэсэн үг. Одоогийн байдлаар яг 70 хоног машиндаа тасралтгүй хоносон байна. 

Сурвалжлагч: Улсын Онцгой комиссын шийдвэрээр 14-21 хоног тусгаарлана гэж гарын үсэг зуруулсан хүндрэлтэй зүйл байна уу?
Батаа: Эхэндээ ч чанга л байсан одоо бол Хятадын хилээр нэвтрээд Кабинаасаа буувал 14-21 хоног тусгаарлагдана. Манай хэдэн жолооч нар тийм асуудал үүсгээгүй сайн ажиллаж байгаа. Харин эндээс гэр рүүгээ явах бол тусгаарлагдаж 14-21 хонох ёстой, тэгж байхаар ажиллаж байсан нь дээр. 

Сурвалжлагч: Та аль компанид ажилладаг вэ?

Батаа: Бид тээврийн компанид харьяалагддаг. Улсын төсвийн ихэнх хувийг нүүрс экспорт бүрдүүлдэг шиг манай гэрийн орлогыг, жолооч би л бүрдүүлдэг гэх үү дээ. Ам бүл зургуулаа. Халуунд халж хүйтэнд хөрж, энд ажиллаад 2 сая орчим төгрөг олдог. Шороо тоосонд дарагдаж хоолтой хоолгүй, нойртой нойргүй олсон хэдэн цаасаа үр хүүхдэдээ зарцуулна гэдэг уул нь жаргал л даа. Гэхдээ нөхцөл байдал их хүнд байна. Зуны цагт яахав хувинд ус хийгээд толгой түрүүгээ угааж орхино, өвлийн цагт жаахан ярвигтай. Кэймп ороод усанд орох гэхээр олсон хэдэн төгрөг нь хорогдчих гээд бид чинь энэ хавиараа л аргалчихдаг. Нэг өдрийн өмнө ч болтугай ачаагаа өгчих юмсан гээд л ажилладаг. Компаниас хоол өгдөг ч ачаагаа аваад явчихаар кабиндаа хоол хийж идэхээс өөр сонголтгүй болдог.
Сурвалжлагч: Зам ер нь ямар вэ?

Батаа: Том тэрэг бариад явах амаргүй л дээ. Үе үе бас зам тээврийн осол гардаг. Саяхан үер буугаад нэг жолооч маань машинтайгаа унаад байхгүй болсон, халуунд машиндаа унтаж байгаад даралтаар өөд болсон, бас 2 жолооч амь насаа алдсан тухай сонслоо. Ер нь хүний эрхийн тухай анхан шатны хэм хэмжээг л мэдэрч чадахгүй ажиллаж байна. Энэ олон хүмүүсийг ажилтай байлгахын тулд, зам дээр хонуулахгүйн тулд экспортынхоо хэмжээг жаахан нэмээд олон хоног хүлээхгүй эмх цэгцэд нь оруулчихдаггүй хачин нөхдүүд төрд байх юмаа. Хамаг нүүрсийг маань ухлаа, ачлаа л гээд байгаан яс юман дээр бусад орнууд усан замаар, төмөр замаар Хятад руу өдөрт хэдэн сая тонноор тээвэрлэж ашиг олж байхад бид хэд халтайчхаад 7 хоногийн турш кабиндаа хүлээж, хүлээж нэг тээвэр хийнэ гэдэг бол инээдэм байхгүй юу. Энэ олон жолооч нарын ард хэдэн мянган хүүхэд хоолтой ундтай байх эсэх нь шалтгаална, бид ажиллахаас өөр сонголтгүй. Харин ч нүүрс гардаг болж, ажилтай байгаадаа баярлаж л сууна. Сая нэг хэсэг COVID-19 гээд тээвэр зогссон, амьдрал мөн л зогссон. Ажилтай байгаадаа нэг талаараа баярлах л юм. Гэвч олон хоног кабиндаа хоноод ирэхээр хүн чинь уурлана бухимдана стресдэнэ, ууна иднэ, хоорондоо зодолдоно, магадгүй нэг нь шоронд, нөгөөх нь тэнгэрт одохыг хэн мэдлээ. Бүх юм нь буруу, нэг л болж өгөхгүй яваад байгаа болохоор асуудлууд үүсээд байна шүү дээ. Улсын төсвийн ихэнхийг бүрдүүлж буй нүүрсийг бид зөөвөрлөж байна. Гэтэл хамгийн хүнд нөхцөлд ажиллаж байна. Бид олон янзын тээврийн компаниудад харьяалагддаг хэдий ч улсаас асуудлыг шийдэж чадахгүй байна. Тээвэрчин хүн тээврээ л хийнэ, бид ямар бодлого боловсруулдаг хүмүүс биш шүү дээ. Ер нь бидний хэрхэн ажиллахыг бодлогоор зохицуулж өгөхгүй бол энэ байдал үргэлжлээд байх болов уу. Ядаж л халдвар авах юм бол бүгд л үгүй болох байх.

Сурвалжлагч: 2019 онд 36.5 сая.тн нүүрсийг хоолтой хоолгүй, нойртой нойргүй төрд мартагдсан муусайн хэдэн тээвэрчин хөвгүүд зөөвөрлөж 1.2 их наяд төгрөгийг улсын төсөвт бүрдүүлэхэд гар бие оролцсон байх юм. Тээвэрчдийн эрх, тав тухтай байдал, эрүүл мэнд, олон улсын тээврийн стандарт, унтаж амрах боломжийн тухай ярих нь байтугай Монголын төр тэднийг аль хэдийн мартжээ. Үр хүүхдээ тэжээхээр ар гэрээ авч явахаар олон мянган аавууд ажиллаж байна лээ тэнд. Бачимдмаар гомдмоор, өрөвдмөөр кабиндаа амьдрах муусайн хэдэн аавууд минь эрүүл саруул байг дээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Бадарсан: Түгжрэл бууруулах зорилготой зургаан төсөл хэрэгжинэ 45 минутын өмнө
Нийслэлийн “Оргил” сургуулийн сургалтын төлбөрийн огцом нэмэгдлийг эсэргүүцэж, албан шаардлага хүргүүллээ 57 минутын өмнө
Титэм судасны нарийслыг Монголд эмчлэх боломжтой боллоо 1 цагийн өмнө
10 настай хүүхэд бусдын машиныг унаж зугтжээ 1 цагийн өмнө
“Богд уул” сувиллыг эх, нярайн сэргээн засах төв болгоно 2 цагийн өмнө
Нийтийн тээврийн орлого 14 тэрбум төгрөгөөр өслөө 2 цагийн өмнө
Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 2 цагийн өмнө
Гал түймрийн аюулаас хоёр хүүхдийн амь насыг авран хамгаалав 2 цагийн өмнө
Зарим нутгаар бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Эрүүл амьдралын төлөө хамтдаа гүйцгээе! 22 цагийн өмнө
Б.Найдалаа: МАН дангаараа засаглаж болно, гэхдээ оновчтой шийдэл мөн эсэх нь тусдаа асуудал 22 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Миний хувьд намын даргад өрсөлдөхөд нээлттэй 22 цагийн өмнө
Н.Ганибал: АН-ын сайд нар эр зоригтой байж сайн ажилласан 22 цагийн өмнө
Э.Одбаяр: АН хэрсүү байх ёстой 23 цагийн өмнө
Х.Тэмүүжин: Шүүмжлэлийг гэрээ зөрчлөө гэж үзвэл энэ улсад дарангуйллыг тогтоочихсон гэсэн үг 23 цагийн өмнө
Л.Гантөмөр: Манай нам гэрээгээ зөрчөөгүй Өчигдөр
Ж.Баярмаа: Шүүмжлэлтэй хандлаа гээд засгаас гаргаж байгаа бол энэ дарангуйлал Өчигдөр
О.Алтангэрэл: Ардчилсан нам гэрээгээ зөрчөөгүй Өчигдөр
Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одонг улсын хэмжээнд 14480 ээж хүртэж байна Өчигдөр