Хятадын цайны газруудад хоолны хязгаарлалт хийнэ


Хятадын зарим хотын зоогийн газар, цайны газруудад үйлчлүүлэгчдийн захиалах хоолны тоонд хязгаарлалт тогтоох гэж байгаа тухай “Vice” бичсэн байна. Уханийн нийтийн хоолны компаниудын холбооноос зоогийн газруудад шинэ дүрэм баримтлахыг санал болгожээ. Дүрэм ёсоор ёсоор жишээлбэл арван хүн ирсэн бол зөвхөн есөн таван хоол захиалж болно. Ингээд арвуулаа есөн таваг хоол идээд цадаагүй тохиолдолд л нэмж хоол захиалахыг зөвшөөрнө. Түүнчлэн зоогийн газруудад хоолны порцыг таллан багасгаж, үйлчлүүлэгчдийн идэлгүй үлдээсэн хоолыг савлан гарахад нь өгч явуулж байхыг уриалсан байна. Ингэснээр зоогийн болон цайны газруудаас гарч байгаа хоолны хаягдлыг хэмжээг ихээхэн бууруулна гэж үзэж байгаа аж. Корона вирусийн цар тахлын улмаас Хятадад хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн. Дээр нь Өмнөд нутгийн Зянши мужид үер бууж, тариалангийн талбай ихээр сүйдсэн тул Хятадын хүнсний аюулгүй байдал аюулд орж болзошгүй гэж яригдах болсон юм. Энэ бүхнийг наймдугаар сарын 11-нд Си Жинпин Тэргүүлэгчийн хийсэн мэдэгдэлтэй холбон тайлбарлаж байна. Си Жинпин нь хоол унданд дэндүү ариг гамгүй, үрэлгэн зан гаргаж  байгаад туйлын харамсаж байгаагаа хэлээ хятад иргэдийг хоол ундандаа ариг гамтай хандаж эхлэхийг уриалсан тухайгаа “Синьхуа” агентлаг мэдээлж байсан юм. Мөн “Хүнсний бүтээгдэхүүний хэт их сүйтгэлийг эрс шийдэмгий таслан зогсоохын тулд урт хугацааны механизм нэвтрүүлэх, үр дүнтэй арга хэмжээ авах зэргээр энэ чиглэлд ухуулга сурталчилгааны тууштай ажлыг төрөөс явуулах шаардлагатай болсон”  гэж мэдэгдэж байжээ. Ийнхүү хоолны хэрэглээх хязгаарлах ухуулга сурталчилгаа явуулснаар хоол ундны хэт замбараагүй хэрэглээг нийгэм, олон нийтийн зүгээс шүүмжилдэг болж, харин хоол унданд ариг гамтай хандахыг магтан сайшаадаг болох хэрэгтэй гэж байсан. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18