Корона вирусийн эсрэг вакцин тариулсны дараа архи, согтууруулах ундаа хэрэглэж болохгүй


Оросын Эрүүл мэндийн яамнаас иргэддээ хандан корона вирусийн эсрэг вакцин хийлгэсний дараа архи, согтууруулах ундаа хэрэглэж болохгүй талаар анхааруулжээ. Наймдугаар сарын 11-нд ОХУ нь корона вирусийн эсрэг вакциныг “Спутник V” гэсэн нэрээр албан ёсоор бүртгэсэн. Үүнтэй холбогдуулан Оросын ЭМЯ-ны наркологийн ерөнхий мэргэжилтэн Евгений Брюн нь корона вирусийн эсрэг вакцин хийлгэсний дараа архи, согтууруулах ундаа хэрэглэж болохгүй гэж мэдэгдсэн байна. Брюн нь архи, согтууруулах ундаа нь вакцины нөлөөг сулруулахаас гадна дархлаанд сөрөг нөлөөтэй гэдгийг онцолжээ.

Оросын “Спутник V” вакцин нь 2021 оны нэгдүгээр сараас эхлэн иргэдэд хүртэмжтэй тоогоор үйлдвэрлэж эхлэх юм байна. Вакциныг 18 нас хүрээгүй, хөл хүнд хүмүүст хийхгүйгээс гадна вакцины найрлагад ордог бодисуудад мэдрэг хүмүүс, халдварт ба халдварт бус хурц хэлбэрийн өвчин эмгэгтэй хүмүүст хийхгүй юм байна. Мөн вакцин хийх өдөр хүний биеийн дулаан 37 градусаас ихгүй байх ёстой гэжээ. ОХУ –д вакциныг сайн дурын үндсэн дээр хийх юм байна.

Дэлхийн 20 гаруй улс орон Оросын “Спутник V” вакцинаас нэг тэрбум тун худалдан авах захиалга өгөөд байгаа тухай Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев мэдэгдсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18