Байден хар арьст эмэгтэйг дэд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлжээ


АНУ-д ирэх арваннэгдүгээр сард явагдах Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвших нь гарцаагүй гэгдэж байгаа Жо Байден сонгуульд хамтран зүтгэг дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд хар арьст эмэгтэйг нэр дэвшүүлсэн байна.

Тэрээр Калифорни мужаас Сенатад сонгогдсон Камала Харрисыг дэд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн байна. Ингэснээр хэрэв Байден арваннэгдүгээр сарын 3-нд болох сонгуулиар ялбал өдгөө 55 настай Камала Харрис нь Америкийн түүхэн дэх анхны хар арьст дэд Ерөнхийлөгч болно.

Камала Харрис нь АНУ-ын Сенатад сонгогдохоос өмнө Калифорни мужийн Ерөнхий прокуророор ажиллаж байжээ. Тэрээр мөн Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах анхан шатны сунгаанд нэр дэвшин өрсөлдөж байсан ч олонхын дэмжлэг авч чадалгүй ялагдал хүлээж байжээ. Гэхдээ тухайн үедээ Жо Байдены маш хатуу ширүүнээр шүүмжилж, олны анхаарлыг татаж байсан юм.

Ийнхүү Камала Харрисыг дэд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлснийг АНУ-ын Ерөнхийлөгч асан Бараг Обама маш ихээр дэмжиж байгаагаа мэдэгджээ. Тэрээр “энэ ажилд хамгийн ихээр тохирох хүн” гээд “Зууван тасалгаанд хүн асуудалтай тулгарахад гаргах шийдвэрээс чинь улс орны бодит байдал, амьдрал дэр чигээрээ хамаарах тэр үед үнэлэлт дүгнэлт хийдэг, зөв шийдвэр гаргахад шаардлагатай зан чанартай хүн хажууд чинь байх хэрэгтэй” гэсэн байна.

Үүнээс өмнө олны дунд нэр алдартай зуу гаруй хар арьст хүн Байденд хандан ил захидал бичиж, дэд Ерөнхийлөгчдөө африк гаралтай эмэгтэй хүнийг нэр дэвшүүлэхийг уриалаад байсан юм. Тэд “ Atlanta Daily World” сайтаар дамжуулан олон нийтэд ил болгосон захидалдаа “Хэрэв та 2020 онд хар арьст эмэгтэй хүнийг сонгохгүй бол та хожигдоно. Бид хоёр гамшгийн багыг нь сонгомооргүй байна, бид танихгүй чөтгөрийн эсрэг таньдаг чөтгөрөө сонгомооргүй байна, яагаад гэвэл бид чөтгөрийн төлөө саналаа өгсөөр залхлаа” гэж бичсэн байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18