Ливаны Засгийн газар огцорчээ


Ливаны Эрүүл мэндийн сайд Хамед Хасан нь орон нутгийн LBC сувгаар ярихдаа Засгийн газар нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгаа тухай мэдэгдсэн байна. Энэ мэдэгдлийн дараагаар Ливаны Батлан хамгаалахын сайд Зейн Акр огцорч байгаагаа мэдэгдэж, Засгийн газрын хэд хэдэн гишүүд ч мөн адил мэдэгдэл хийжээ.

Гэвч эдгээр сайд нар огцорно гэдэг нь Ливаны сайд нарын танхимыг албан ёсоор огцорсон гэсэн үг биш гэдгийг мэргэжилтнүүд онцолсон байна. Одоо Засгийн газар хэрхэх талаар Ерөнхий сайд албан ёсоор мэдэгдэл хийх ёстой юм байна.

Хэрэв Ерөнхий сайд нь Засгийн газраа огцорч байгаа тухай албан ёсоор мэдэгдвэл аймшигт дэлбэрэлтийн дараанаас Бейрут хотод эсэргүүцлийн жагсаал хийж байгаа иргэдийн тавьсан нэг гол шаардлагыг эрх баригчид хүлээж авсан хэрэг болно. Жагсагчид Бейрутын аюулгүй байдлыг ханган ажиллаж чадаагүй Засгийн газрыг огцрохыг шаардсанаас гадна парламентын тарааж, улс даяар эрс шинэчлэл явуулахыг шаардаад байгаа юм.

Жагсагчид баасан гарагийн орой Бейрут дэх дөрвөн ч яамны барилгыг дайран эзлээд байсан. Гэвч арми  тэднийг эзэлсэн байшин барилгаас нь шахан гаргаж чадсан байна. Эдгээр үймээнийг тараах үеэр Ливаны цагдаа, армийн 100 гаруй ажилтан шархдаж, 700 гаруй жагсагчид гэмтэл авчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18