Беларуст эсэргүүцлийн жагсаалын үеэр хүний амь эрсэджээ


Беларуст Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаалын үеэр хүний амь үрэгдсэн тухай тус улсын ДЯЯ мэдээлсэн байна. Беларусийн Сонгуулийн хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулиар одоогийн Ерөнхийлөгч Лукашенко нь 80 гаруй хувийн санал авч ялалт байгуулсан гэж зарласны дараа, улс даяар эсэргүүцсэн хүмүүс гудамж талбайд гарч, жагсаал цуглаан хийх болсон. Зарим газар эсэргүүцэгчид нь гудамж талбайг хааж, цагдаа нар руу замын хавтан чулуу нүүлгэн хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн байна. Хариуд нь цагдаа нар резинэн сум, дуу чимээний гранат, нулимс асгаруулагч хий ашиглан эсэргүүцэгчдийн тарааж байна.

Беларусийн ДЯЯ-ны мэдээлж буйгаар эсэргүүцлийн жагсаалд оролцогчийн гарт гар хийцийн тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас амь насанд нь үл нийцэх шарх авч газар дээрээ нас барсан аж.

Мөн жагсагчид цагдаа нарыг тусгай тоноглолтой тээврийн хэрэгсэл хэрэглэхэд саад болох үүднээс хувийн машинаа зам хааж орхих болсон тухай сэтгүүлчид мэдээлж байна. “Euroradio“-ийн сэтгүүл энэ талаар бичихдээ “Беларусуудын хувьд машин нь улс төрөөс ач холбогдол багатай болж хувирна гэдэг энэ улсад үнэхээр эргэлтийн мөч ирээд байгааг харуулж байна” гэж дүгнэжээ.

Цагдаа нар эсэргүүцлийн жагсалд оролцсон 3000 гаруй хүнийг баривчлаад байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18