Японд Оросыг эсэргүүцсэн арга хэмжээ явагджээ


Зөвлөлт улс 1945 онд Японы эзэнт улсад дайн зарласан өдрөөр Японы хэт үндсэрхэг үзэлтнүүд Оросын төлөөлөгчийн газрууд байрладаг Токио, Осака, Саппоро зэрэг хотуудад эсэргүүцлийн арга хэмжээ зохиодог уламжлалтай.

Энэ удаад ч Японы хэт үндсэрхэг үзэлтнүүд Зөвлөлтийг Японд дайн зарласныг эсэргүүцсэн арга хэмжээгээ зохион байгуулсан тухай ТАСС агентлаг мэдээлсэн байна. Арга хэмжээнд оролцогчид нь Халхын голын дайны төгсгөлөөр Зөвлөлт ба Японы эзэнт улсын хооронд 1941 онд байгуулсан харилцан төвийг сахих тухай гэрээг зөрчин, 1945 оны наймдугаар сарын 9-нд Японд дайн зарлан гэнэдүүлсэн дайрч, Курилын арлууд, Өмнөд Сахалин зэрэг Японы газар нутгийг олон улсын хууль дүрмийг зөрчин хууль бусаар булаан авсан гээд булаалгасан нутгаа буцаахыг шаардсан байна. Хэт үндсэрхэг үзэлтнүүд нь “Өмнөд Карафуто  ба Тишима олтриг бүхэлдээ Японы уугуул нутаг” гэсэн бичээс бүхий машиныг Элчин өмнө байрлуулан эсэргүүцлээ илэрхийлжээ. Энд дурдагдсан Өмнөд Карафуто гэдэг нь оросуудын Сахалин гэж нэрлэгддэг арал бол Тишим олтриг гэдгийг Орос нь Курилын арлууд юм байна.

Японы эзэнт улс нь 1941 онд байгуулсан харилцан төвийг сахих тухай гэрээгээ Зөвлөлт ба Германы дайны үеэр ягштал баримталж, Зөвлөлтийг хамгийн хүнд байдалд байсан 1941-1942 онд ч нутаг руу нь дайраагүй атал Зөвлөлт нь итгэлийг эвдэн дайрч, газар нутгийг нь эзэлсэн гэж буруутгадаг аж.

Япон улс дах ОХУ-ын Элчин сайдын яамнаас хэт үндсэрхэг үзэлтнүүдийн арга хэмжээтэй холбоотой тайлбар хийхдээ Япон улс нь харилцан төвийг сахих тухай гэрээгээ зөрчин нацист Германы холбоотон болж, Зөвлөлт улс ба Гитлерийн эсрэг эвслийн холбоотон улсуудын эсрэг дайнд тусалж байсан тул Зөвлөлт нь 1945 оны наймдугаар сарын 9-нд Японы эсрэг дайнд орсон гэдгийг сануулсан байна. Мөн НҮБ-ын Дүрэмд заагдсан Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнгийн дагуу Курилын арлуудыг Зөвлөлтөд шилжүүлэн өгсөн гэдгийг заагаад “Ийнхүү эдгээр газар нутаг Оросын  бүрэн эрх мэдэлд байгаа нь олон улсын эрх зүйд суурилсан маргашгүй зүйл” гэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18