Беларусын сөрөг хүчний “Майдан” хувьсгал хийх төлөвлөгөөг ил болгожээ


Беларусын Сонгуулийн ерөнхий хороо нь Ерөнхийлөгчийн сонгуулийг хүчин төгөлдөр гэж үзэхээр шийдсэн тухайгаа мэдэгджээ. Беларусын хууль ёсоор сонгуульд сонгогчдын 50 –аас илүү хувь нь оролцсон тохиолдолд сонгуулийн хүчин төгөлдөр гэж үздэг юм байна. Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр Беларусын Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын 73 хувь нь саналаа өгчээ.

Гэвч энэ удаагийн сонгууль өмнө нь байгаагүй их маргаан зөрчилтэй болж байгаагаараа онцлог болж байна. Цар тахлын улмаас Беларусын эдийн засаг хүнд байдалд орсонтой холбогдуулан 26 жил тасралтгүй төр барьж байгаа Ерөнхийлөгч Лукашенкогийн нэр хүнд олон нийтийн дунд маш ихээр унасан гэж шинжээчид мэдэгдэж байгаа. Иймд эрх баригчид Беларусын сонгуульд Лукашенкотой өрсөлдөхөөр нэр дэвшсэн олон хүнийг баривчилж, үүнийг эсэргүүцсэн жагсаал цуглаан олон гарсан. Тэгэхээр өрсөлдөгчгүй болсон Лукашенко ялах нь гарцаагүй ч беларусчууд үүнд дургүйцэн, үймээн самуун дэгдэж магадгүй тухай их яригдах болсон.

Өмнөх сонгуулиудаар ч ийм яриа гарч байсан ч иргэдийн дийлэнх нь дэмжээгүй учраас олныг хамарсан эсэргүүцэл гарж байгаагүй. Гэвч энэ жил байдал эрс өөрчлөгдсөн гэж олон шинжээчид үзэж байгаа юм байна. Жишээлбэл, сонгуульд ялагдсан тохиолдолд  сөрөг хүчний зүгээс авах арга хэмжээг дурдсан баримтыг интернэтэд ил болгосон байна. Сэтгүүлч Степан Путило-ийн Telegram сувагт хэвлэгдсэн энэхүү баримтад Майдан хувьсгал хийх заавар гэж болохоор юм.  “Б төлөвлөгөө” гэж нэрлэгдсэн энэ баримт хэд хэдэн зүйлтэй. Үүнд: Лукашенког сонгуульд ялсан гэж зарлавал наймдугаар сарын 10-нд улсын үйлдвэрүүдэд бүх нийтийн ажил хаялт явуулж, дахин сонгууль явуулахыг шаардах хэрэгтэй гэжээ. Ингэвэл улсын үйлдвэрийн захиргаа нь бүх ажилчдаа халж чадахгүй, харин цагдаа нар улс төрийн идэвхтнүүд бус жинхэнэ ажилчид жагсаж байгааг хараад хүчээр хөөж тарааж зүрхлэхгүй гэсэн байна.

Мөн хотуудын оршин суугчид тус тусын дүүргийн захиргааны үүдэнд жагсан, байрыг нь бүслэн хаах ёстой гэжээ. Үүний дараа цагдаа нар жагсагчдыг баривчилж эхэлбэл эргэлт буцалтгүй шийдэмгийн арга хэмжээ авах ёстой гэсэн дохио болно гэсэн байна. Улмаар цагдаа нар жагсагчдыг баривчилж байгааг эсэргүүцэн машин замуудыг хааж, цагдаагийн машин техникийг эвдэх хэрэгтэй гэж.

Орон нутгийн сөрөг хүчнийхэн тус тусын сонгуулийн хороодын удирдлагуудыг эсэргүүцлийн жагсаалд нэгдэхийг шаардах ёстой. Орон нутгийн талбайг цагдаа нар бүсэлж хаавал удирдах албан тушаалтнуудын гэрийнх нь гадаа цуглаж, жагсаал хийх ёстой гэж заасан байна.

Мөн эсэргүүцлийн жагсаалд оролцогчд руу цагдаа нар дайрсан үед ямар байдлаар жагсаж, хариу хүч яаж хэрэглэх ба машинтай хүмүүс цагдаагийн машин техникийг хөдөлгөөнийг хэрхэн хааж зогсох талаар зааварчилгаа өгчээ.

Лукашенкогийн гол өрсөлдөгч Светлана Тихановская нь аюулгүй байдлаа хангахын тулд сонгуулийн штабын гишүүд ба гадаадын сэтгүүлчдийн хамтаар гэрээ орхин гарч, нууц газар байрласан тухай мэдээллийг сөрөг хүчнийхэн тараасан байна.

Беларусын хуульд зааснаар сонгогчдыг 50-аас илүү хувийн санал авсан нэр дэвшигч ялагч болох ёстой. Гэвч Лукашенко нь сонгуулийн дараа ямар ч эмх замбараагүй байдал гаргуулахгүй, бүх зүйл тайван байх болно гэж амлаад бусад нэр дэвшигчдийг гэсгээн цээрлүүлэх арга хэмжээ авахгүй гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 14 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 14 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 15 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 15 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 16 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 16 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 16 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 17 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27