Америкчуудыг цалингийн татвараас чөлөөлөхөөр болжээ


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цар тахлын эдийн засгийн сөрөг үр дагаврыг багасгахад чиглэсэн дөрвөн шийдвэрт гарын үсэг зурсан байна. Конгресс дэх Ардчилсан намын төлөөлөлтэй эдийн засгийг дэмжих багц арга хэмжээний талаар тохиролцоонд хүрч чадаагүй учраас ийм замаар, Конгрессоос зөвшөөрөл авалгүйгээр асуудлыг түр ч болов шийдэх нь зүйтэй гэж үзсэн юм байна.

Энэ дөрвөн шийдвэрийн эхнийх нь цалингийн татварыг түр хугацаанд авахгүй байх тухай шийдвэр. Трамп нь Нью-Жэрсид болсон хэвлэлийн хурал дээр “Би жилдээ 100 мянган доллароос бага цалинтай америкчуудаас цалингийн татвар авахыг түр зогсоож байна” гэж мэдэгдсэн байна. Энэхүү шийдвэрийг наймдугаар сарын 1-ээс хойш төлөгдсөн цалинд хамруулах бөгөөд он дуустал татвар авахгүй аж. Мөн Трамп нь энэ шийдвэртэй холбоотойгоор “Хэрэв би арваннэгдүгээр сарын 3-нд дахин сонгогдвол энэ хугацаанд түр хойшлуулсан татварыг нөхөж авахгүй болгохоос гадна цалингийн татварыг нэг мөр багасгана” гэж мэдэгджээ.

Удаах шийдвэрээрээ Трамп ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг нэмсэн байна. Тэрээр “Нэмэлт тэтгэмжийн хүрээнд долоо хоногт 400 доллар нэмж олгох арга хэмжээ авлаа” гэжээ.

Гуравд дах шийдвэр нь цах тахлын үеэр түрээс төлөөгүй иргэдийг орон байрнаас нь албадан нүүлгэхээс сэргийлэхэд чиглэгдсэн юм байна. Трамп “Би хүмүүсийг орон, байрнаасаа албадлагаар нүүхээс хамгаалж байна. Цар тахал манай улсад ирсэн нь тэдний буруу биш. Энэ бол Хятадын буруу. Хүмүүс албадлагаар нүүх ёсгүй. Миний гарын үсэг зурсан шийдвэр энэ асуудлыг үндсэндээ шийднэ” гэжээ. Иргэдийг албан нүүлгэхэд хориг тавих тухай холбооны Засгийн газрын өмнөх шийдвэрийн хугацаа нь долоодугаар сарын 31-нд дууссан юм байна.

Дөрөв дэх шийдвэр нь их, дээд сургуулийн оюутнуудын сургалтын төлбөрийг хөнгөвчлөхтэй холбоотой юм байна.

Үүнээс гадна цар тахлаас эдийн засаг, иргэдийн амьжиргаанд үзүүлж байгаа сөрөг нөлөөг багасгах бусад арга хэмжээг удахгүй авахаар болсон байна. Трамп “Түүнчлэн бид иргэдийн орлогын ба хөрөнгийн өсөлтийн зэрэг бусад татваруудыг ахин багасгах боломжийг авч үзэх бодолтой байгаа. Энэ талаар удахгүй мэдэгдэх болно” гэжээ.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Ардчилсан намын олонхын удирдагч Нэнси Пэлоси нь Трампын энэ шийдвэрийг эрс шүүмжилсэн байна. Тэрээр “Үндсэн хуульд нийцэх асуудлыг судалдаг миний зөвлөхүүд эдгээр шийдвэрийг Үндсэн хууль үл нийцсэн, ямар ч утгагүй гэж хэлсэн” гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 14 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 14 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 15 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 16 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 16 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 16 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 16 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 17 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27