АНУ цэргээ Оросын хилд ойртуулж байна


АНУ нь Европ дах цэргийн хүчээ Оросын хил орчим төвлөрүүлэхийн тулд сэлгэн байрлуулж байгаа тухай Батлан хамгаалахын сайд Марк Эспер мэдэгджээ.

Тэрээр Герман дах Америкийн цэргийн тоог цөөлөх болсон талаар “Fox News” сувагт тайлбар өгөхдөө “Эцсийн бүлэгт бид дорно зүг рүү, Орос хилд ойртуулан цэргээ шилжүүлж байгаа юм” гэжээ. Ингэж Германд байрласан цэргүүдийг Европ дах өөр улсууд руу шилжүүлэн байршуулах болсныг НАТО дах Америкийн гол холбоотнууд “зөв алхам” гэж сайшаасан гэсэн байна. Тэгээд ч Америк нь Герман улсад хангалттай их хэмжээний цэргийн хүч үлдээсэн гэдгийг онцолжээ.

Мөн Эспер нь АНУ нь НАТО-ийн холбоотон улсуудаас батлан хамгаалахын зардлаа ДНБ-ий 2 хувь болгохыг шаардаж байгааг сануулсан байна. Тэрээр “Гишүүн бүр хамгийн багадаа 2 хувийг төлөх ёстой гэдгийг нийтийн өмнө ч тэр, ганцаарчилсан уулзалтын үеэр ч тэр хэлж байсан. Герман гэх мэт улсууд илүү ихийг төлөх ёстой. Орос ба бусад улсыг тогтоон барихын тулд хамтын аюулгүй байдал, хамтын хариуцлагын талаар яригдаж байгаа юм. Хэрэв бид оросуудыг үнэхээр тогтоож дийлэхийг хүсэж байгаа бол хүлээсэн үүргээ биелүүлэх л ёстой” гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков нь НАТО-ийн цэргийн дэд бүтэц Оросын хилийн зүг аажмаар шилжин байршиж байгаа нь аюултай бөгөөд зохисгүй зүйлс гэдгийг ОХУ нь ямагт тууштай мэдэгдсээр ирсэн гэж мэдэгдсэн. НАТО-ийн ийм алхмын хариуд Москва нь улсынхаа аюулгүй байдлыг баталгаатай хамгаалахад зайлшгүй шаардлагатай арга хэмжээг авахаас өөр аргагүй болно гэдгийг Песков онцолсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18