Хятадын Хубэй мужид хүй нь хүзүүгээ зургаан удаа ороосон хүүхэд төржээ


Хятадын Хубэй мужид хүй нь хүзүүг нь зургаан удаа хороосон хүүхэд мэнд мэндэлсэн тухай “Daily Mail” мэдээлсэн байна. Хубэй Долоодугаар сарын 16-нд мужийн Ичаон хотоын эмнэлэгт Дай овогтой хөл хүнд эмэгтэй ирж хэт авианы оношилгоонд харуулснаар энэ үйл явдал эхэлсэн юм байна. Эмч нар хэт авианы төхөөрөмжөөр харах үеэр ургийн хүзүүг хүй нь ороосон байгааг олж харжээ. Долоо хоногийн дараа дахин “эход” харахад хүй нь ургийн хүзүүг хоёр давхарлан ороосон байжээ. Үүнээс удалгүй буюу долоодугаар сарын 30-нд Дай нь төржээ. Ураг болон эхийн бие сайн байсан тул эмч нар кесар хагалгаа хийгээгүй юм байна. Тэгээд төрөл амжилттай болсны дараа хүй нь хүүхдийн хүзүүг зургаан давхар ороосон байхыг хараад маш ихээр цочирджээ. Нэг эх баригч нь сэтгүүлчдэд ярихдаа 23 жил ажиллахдаа ийм тохиолдолтой ер таарч байгаагүй гэж.

Хэвийн үед 50 см байх ёстой хүй нь хавьгүй илүү, 90 см урт байсан учраас хүүхдийн хүзүүг зургаан удаа ороосон ч гэлээ боогоогүй болохыг эмч нар тогтоожээ. Хэрэв хүйний урт нь хэвийн байсан бол хүү төрөхдөө бүтэх аюултай байсан юм байна. Ийм ховор тохиолдлын ачаар хүүхэд эсэнд мэнд, ямар нэг эмгэг, согоггүй төрсөн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18