Америкийн сенатчид Германы боомтыг сүрдүүлжээ


АНУ-ын Сенатын нэр бүхий гишүүд Германы Мукран боомтын эзэмшдэг компанийн удирдлагад захидал явуулж, “Умардын урсгал-1” Оросоос шатдаг хий тээвэрлэх хоолой барих төсөлд дэмжлэг үзүүлснээр АНУ-ын зүгээс хууль зүйн болон эдийн засгийн хориг арга хэмжээнд өртөж магадгүй байгааг анхааруулан сүрдүүлсэн тухай Германы “Handelsblatt” сонин мэдээлжээ.

Мукран боомтыг удирддаг “Fährhafen Sassnitz GmbH” компани нь АНУ-ын Сенатын гишүүн Тэд Круз, Том Коттон, Рон Жонсон нарын гарын үсэг бүхий захидлыг гурав хоногийн өмнө хүлээн авсан байжээ. Захидлыг бичсэн сенатчид Мукран боомтод дамжуулах хоолойнуудыг түр хураах, хоолой тавигч Оросын усан онгоцнуудыг хоол, хүнсээр хангаж байгаагаа нэн даруй зогсоохгүй бол АНУ нь тус боомтыг санхүүгийн хувьд амьд гарах боломжгүй болгоно гэж сүрдүүлжээ. Үүнээс гадна компанийн эзэд, удирдлага болон жирийн ажилтнуудынх нь АНУ-ын зүгээс торгуулийн арга хэмжээ авах эрсдэл үүсээд байгааг анхааруулжээ.

Нэр гарсан “Fährhafen Sassnitz GmbH” компанийн 90 хувь нь Засниц хотын захиргааны өмч, 10 хувь нь Мекленбург-Өмнөд Померан мужийн өмч юм байна. Ингэснээр Америкийн Сенатын гишүүд нь ХБНГУ-ын нэг хот ба нэг мужийн удирдлагыг улс орноо хөгжүүлэхийн тулд Оростой хамтран төсөл хэрэгжүүлсэн гэж шийтгэхээр заналхийлжээ. Компанийн удирдлага нь Сенатын гишүүдийн бичсэн захидлын агуулга нь муж ба холбооны Засгийн газруудын эрх мэдлийн хүрээнд хамаарна гэж үзээд өөрсдөө тайлбар хийхээс татгалзсан байна.

Энэхүү захидалд гарын үсэг зурсан сенатч Тэд Круз нь “Умардын урсгал-2” төслийн хамгийн тууштай эсэргүүцэгч гэдгээрээ алдартай болсон гэдгийг Германы dw.com сайт онцолсон байна. Тэд Круз нь Америкийн газрын тос ба шатдаг хийн компаниудаас 2018 онд 765 мянган долларын хандив авч, Конгресс дах хамгийн их хандив авсан гишүүн болсон гэдгийг Америкийн улс төр дэх лоббичдын үйл ажиллагааг хянадаг “Opensecrets” байгууллага олж мэджээ.

АНУ нь Оросын байгалийн шатдаг хийг Балтын тэнгисийн ёроолоор тавих хоолойгоор Германд хүргэн, Баруун Европоор түгээх “Умардын урсгал-2” төслийг Европыг гартаа оруулах гэсэн Кремлийн далд явуулга гэж, Европыг эрх чөлөөтэй байлгахын тулд энэ төслөөс татгалзаад оронд нь АНУ-д олборлож, шингэрүүлсэн шатдаг хийг худалдан авах ёстой гэж үзэж байгаа юм. Гэвч Франц, Герман, Австри, Нидерланд гэсэн Европын хамгийн баян, нөлөөтэй дөрвөн улсын компаниуд АНУ-аас шингэрүүлсэн шатдаг хийг өндөр үнээр авах нь эдийн засгийн хувьд ашиггүй гэж үзээд, Оросын хий дамжуулах хоолойн төслийг дэмжсэн нь АНУ-ын улстөрчдийн уур бухимдлыг ихээхэн хүргээд байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18