Бас л оросууд ...


Ливаны нийслэл Бейрутын боомтод болсон аймшигтай дэлбэрэлтийн талаарх мэдээ дэлхийн нийтийн анхаарлын төвд хэвээр байна. Хөдөлмөрийн хамгаалалтын аюулгүй байдлын дүрмийг зөрчсөний улмаас 2750 кг аммиакийн нитрат гэдэг бодис дэлбэрсэн тухай Ливаны Ерөнхий сайд Хассан Дияб мэдэгдсэн. Гэвч буруу болгонд оросуудыг буруутгадаг Өрнөдийн зарим хэвлэлүүдийн болзолт рефлекс нь хөдөлж, энэ дэлбэрэлтэд Оросын оролцоо байгаа талаар бичээд эхэлжээ. “The Daily Beast” сонинд бичсэнээр 2750 кг аммиакийн нитрат ачсан “Rhosus” нэртэй усан онгоц долоон жилийн өмнө буюу 2013 онд Бейрут хотын боомтод орж ирсэн нь энэ эмгэнэлт явдлын эхлэлийг тавьжээ.

Энэхүү “Rhosus” усан онгоц нь Молдавын далбаан дор тээвэр хийдэг байсан ч Кипр аралд байнга оршин суудаг Оросын харьяат Игорь Гречушкин гэгч хүний өмч байж. Баримт бичгүүдэд өгүүлснээр Гречушкин нь 2013 Гүржийн Батуми боомтоос хөдөө аж ахуйн бордоо эсвэл тэсэлгээний ажлын алинд зарцуулагдах нь мэдэгдэхгүй 2750 тонн аммонийн нитрат ачин Мозамбик орохоор хөвж явсан байна. Гэвч учир битүүлэг байдлаар Бейрутын боомтод түр зогсох болж. Ингэж түр зогсох зуур Бейрутын боомтын захиргаа аммонийн нитратыг контрбанд бараа гэж үзээд усан онгоцыг буцаж далайд гарахыг нь хоригложээ. Мөн усан онгоцны багийн гишүүдийг ч эрэг дээр буухыг нь хүртэл хориглож. Боомтод усан онгоц олон хоног зогсоно гэдэг асар их зардал дагуулдаг тул Гречушкин нь удалгүй төлбөрийн чадваргүй болж, усан онгоцоо, багийн гишүүдийнх нь хамт Бейрутын боомтод орхиод сураггүй алга болсон. Багийн гишүүд болох Украйн, Оросын иргэд нь жил гаруй Бейрутын боомтод цалин мөнгөгүй үйлээ үзэж байж нутаг буцсан юм байна. Жилийн дараа боомтын удирдлагууд усан онгоц дээрх аммиакийн нитратыг хурааж, боомтын №12 дугаартай агуулах руу зөөж байршуулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18