Шинэхэн шулж бэлдсэн хааны мах гэнэт “амь орж” байгааг харуулсан бичлэг интернэт хэрэглэгчдийн анхаарлыг маш ихээр татсан байна. Энэхүү бичлэг Twitter дээр тавигдсан даруйдаа хэдхэн минутын дотор 14 мянган удаа ретвит хийж, 21 мянган лайк авчээ. Энэхүү бичлэгийг үзсэн зарим нь маш ихээр цочирдсон тухайгаа бичсэн байхад биологийн хичээлээ мартаагүй бусад нь мэдрэлийн эсүүдийн төгсгөл нь шинэ маханд нэлээд хугацаанд үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байдгийг сануулж, гайхах зүйл огт байхгүй гэцгээжээ.
Доорх линкээр бичлэг үзнэ үү.
https://twitter.com/tterororo/status/1289036841019035650?s=20
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна