Хятад Ангараг гарагийн гадаргуун хятад нэршлийг танилцуулжээ


БНХАУ нь Ангараг гарагийг судлах анхны пуужингаа хөөргөсний дараагаар Хятадын Одон орон судлалын нийгэмлэг нь тус гарагийн гадарга дээрх 811 объектын хятад нэршлийг вэб сайт дээрээ байршуулсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлж байна.

Шинжлэх ухааны судалгааг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах үүднээс Олон улсын одон орон судлалын холбооноос 2020 оны долоодугаар сарын 15-нд хэвлэн гаргасан нэршлийг хятад хэл рүү орчуулан буулгасан нь энэ аж. Олон улсын улсын нэршлийг хятад хэл дээр буулгахын тулд шинжээчдийн бүлгийг ажиллуулж, тэдний санал болгосон нэршлүүдийг Хятадын Одон орон судлалын нийгэмлэг ба Шинжлэх ухаа ба техникийн нэршлийг тодорхойлох хятадын хорооноос дэмжсэний дараа ийнхүү олон нийтэд танилцуулсан юм байна.

Европчууд анх 17 дугаар зуунд гариг эрхсийг судлах дуран авай бүтээсэн цагаас хойш Ангараг гарагийг судалж эхэлсэн бөгөөд гадарга дээр харагдсан зүйлсэд системтэйгээр нэр өгч эхэлжээ. Олон улсын Одон орон судлалын холбоо нь 1919 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа Нарны аймгийн хүрээн дэх гарагуудын гадаргын онцлогт нэр өгч эхэлжээ.

Одоо орон сонирхогчид нь Хятадын одон орон судлалын нийгэмлэгийн вэб сайт руу зочлон Ангараг гарагийн гадаргын англи ба хятад нэршилтэй https://nadc.china-vo.org/skyviewer/mars/#/placename энэ хаягаар орж танилцаж болох юм байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18