Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулахыг санал болгожээ


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп корона вирусийн тархалт газар авч байгаатай холбоотойгоор ирэх арваннэгдүгээр сард болох ёстой Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах боломжийг санал болгожээ. Тэрээр Twitter дээрээ “Шуудангаар нийтээр санал өгөх болсноор (илүү сайн зүйл болох баталгаажсан үнэмлэхээр санал өгөх бус) 2020 он нь түүхэн дэх хамгийн шударга бус бөгөөд бодит бус болж хувирна. Энэ бол АНУ-ын хувьд гутамшиг болно. Хүмүүс зөв, найдвартай бөгөөд аюулгүй саналаа өгөх болтол нь сонгуулийг хойшлуулах уу?” гэж бичсэн байна.

АНУ-д корона вирусийн халдвар авсан 4,4 сая хүн бүртгэгдэж, энэ халдварын улмаас 150,7 мянган хүн нас бараад байгаа тул сонгуулийн байранд биеэр санал өгөх нь халдварыг улам тархаах аюул дагуулаад байгаа юм. Долоодугаар сарын 28-нд Конгресст болсон сонсголын үеэр АНУ-ын Хууль зүйн сайд, Ерөнхий прокурор Уильям Барр нь арванэгдүгээр сарын сонгуульд шуудангаар саналаа өгөх нь худал үр дүнд хүргэж магадгүй байгаа талаар мэдэгдсэн.

Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн талаарх хуулийн хэрэгжилтийг хянадаг АНУ-ын Холбооны сонгуулийн комиссын гишүүн, Ардчилсан намын Эллен Уайтрауб нь Трампын энэ саналын хариуд Twitter дээрээ “Үгүй шүү, ноён Ерөнхийлөгч өө. Үгүй. Танд сонгуулийг хойшлуулах бүрэн эрх байхгүй. Хойшлуулах хэрэг ч байхгүй” гэж бичсэн байна.

Цар тахлын улмаас Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах боломж бараг тэгтэй тэнцүү тухай хуульчид, мэргэжилтнүүд эртнээс анхааруулж байсан аж. Сонгуулийг хойшлуулахын тулд 1845 онд батлагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай Хуульд заасан “арваннэгдүгээр сарын эхний даваа гарагийн дараах мягмар гарагт” гэсэн заалтыг өөрчлөх ёстой болно. Үүний тулд өөрчлөлтийг Конгрессын Төлөөлөгчдийн танхим ба Сенат баталж, дараа нь Трамп гарын үсэг зурах ёстой. Гэтэл Төлөөлөгчдийн танхимд Ардчилсан нам олонх байгаа тул онц содон, ер бусын гайхамшигт зүйл тохиолдохгүй л бол Бүгд найрамдах намаас сонгогдсон Трампын саналыг дэмжихгүй гэжээ.

Ингээд зогсохгүй сонгуулийг цуцлах асуудал ч бүтэхгүй гэдгийг анхааруулж. Учир нь, АНУ-ын Үндсэн хуулийн 20 дугаар нэмэлт өөрчлөлтөд Ерөнхийлөгч ба дэд Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусах хугацааг албан тушаалдаа орсноос хойш дөрвөн жилийн дараа “нэгдүгээр сарын 20-ны үд дундад дуусгавар болно” гэж заасан байдаг юм байна. Тэгэхээр цар тахлаас болж сонгуулийг цуцаллаа ч он гарснаас 20 хоногийн дараа Трамп ба дэд Ерөнхийлөгч Майкл Пенс нар нь бүрэн эрхгүй болж хувирна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18