АНУ 2021 оны таван сард Афганистанаас цэргээ гаргаж дуусна


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео нь Конгрессын Сенат дах Олон улсын асуудал хариуцсан хороонд илтгэл тавихдаа Афганистан дах цэргээ дараа жилийн тавдугаар сар гэхэд бүрэн гаргаж дуусна гэдгийг мэдэгджээ. Тэрээр Америкийн цэргийг Афганистанаас гаргаж дуусах хугацааны талаарх асуултад хариулахдаа  “Бид тохиролцоо байгуулсан. Бид цэргээ тэндээс бүрэн гаргаж тэг болгоно. Дараа жилийн тавдугаар сар гэхэд болох байх” гэжээ. Түүнчлэн АНУ нь Афганистаны асуудлыг энхийн замаар зохицуулах, эвлэрэлд хүргэх явцыг эхлүүлсэн гээд Афганистан дах сөргөлдөгч талуудын хооронд бүрэн дүүрэн харилцан яриа явагдана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

АНУ нь энэ оны хоёрдугаар сард Катарын Доха хотноо Афганистаны “Талибан” бүлэглэлтэй энхийн гэрээ байгуулсан юм. Гэрээ ёсоор АНУ ба түүний холбоотнууд нь 14 сарын дотор цэргээ Афганистанаас бүрэн гаргаж дуусах ёстой. Хариу болгож талибууд нь Афганистаны нутгийг АНУ ба түүний холбоотнуудад аюул учруулахуйц үйл хэрэгт ашиглахгүй гэж амласан. Мөн Афганистан Засгийн газар ба Талибаны хооронд байнгын бөгөөд бүгдийг хамарсан гал зогсоох хэлэлцээг эхлүүлэхийн өмнө тус бүлэглэлийг дэмжигч 5000 хүнийг шоронгоос суллаж, талибууд нь Засгийн газрын талын 1000 орчим хүнийг суллахаар тохиролцоод байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18